"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" байгуулна
Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгжүүдийг үр ашигтай ажиллуулах зорилгоор тус яамны дэргэдэх бүх төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" болгож, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. БХЯ-ны харьяанд шинээр байгуулсан төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг тогтоож, бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.
өы
Тус яамны харьяанд цэргийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийн "Бөртэ", цэргийн амралтын "Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв", байлдааны зориулалттай сум, галт хэрэгсэл, зэвсэглэл техникийн экспорт, импорт, засвар үйлчилгээний "Транссэргэлт", барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн "Монгол цэрэг констракшн", хамтарсан хөрөнгө оруулалттай "Батпромимпекс", батлан хамгаалах салбарын барилга байгууламжийн гүйцэтгэлд хяналт тавих "Барилга захиалагчийн алба" зэрэг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд багтаж байсан юм.
бйы
"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл"-ийг байгуулахад улсын төсвөөс ямар нэг зардаөыл гарахгүй, цаашид үйл ажиллагааны орлого, гадны хөрөнгө оруулалтаар өөрийгөө санхүүжүүлэн ажиллах юм.
өы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ