“Mongolia open–2014” эхэллээ

img

Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш уламжлал болгон жил бүр  зохион байгуулж буй “Mongolia open – 2014” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын цогцолборт эхэлж байна. FILA-гийн “А” зэрэглэлийн энэхүү тэмцээнд чөлөөт бөхийн шилдэг тамирчид өрсөлддөг.

Эмэгтэй 48кг, 55кг, 60кг, 69кг, эрэгтэй 57кг, 65кг, 74кг, 97кг-ийн жингийн барилдаанууд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн ба 13:00 хүртэл үргэлжилнэ. 16:30-19:00 цагийн хооронд уг жингүүдийн шигшээ барилдаан явагдана.

Харин 15:30-16:00 цагт  эмэгтэй: 53кг, 58кг, 63кг, 75кг, эрэгтэй: 61кг, 70кг, 86кг-ийн жингийн бөхчүүдийн жин үзэлт сугалаа хийгдэх юм. Тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 16:00 цагт болно.

Энэ жилийн тэмцээнд ОХУ, Япон, Болгар, АНУ, Тажикистан, Кыргызстан, Нигер, БНАСАУ, Казахстан, БНХАУ, Украйн, Монгол гэх 12 орны тамирчид оролцох мэдүүлгээ өгсөн байна. Өнгөрсөн онд 15 орны 200 орчим тамирчин оролцон хүчээ үзэхэд, манай бөхчүүд илүүрхэж байсан билээ.

fff

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ