Эштон Катчер, Мила Кунис нар сүй тавьжээ

img

Холливуудын алдартай хосуудын нэг Эштон Катчер, Мила Кунис нууцаар сүй тавьсан тухай “dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин Мила Кунис ээжтэйгээ хамт дэлгүүр орж явахдаа гартаа бөгж зүүсэн байсан нь гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэрбээр гартаа сүйн бөгж зүүсэн байжээ. Катчерийн хэвлэлийн төлөөлөгч нь "Хосууд өнгөрсөн Валентины өдрөөр сүй тавьсан" гэж мэдээлсэн гэнэ. Мөн "Энэ тухай хоёр талын гэр бүлүүд болон зарим нэгэн найзууд нь мэдэж байгаа. Тэд энэ тухай нуухыг хүссэн ч ийнхүү задарсанд харамсч байна" гэжээ.

1

Мила Кунис бөгжөө хэсэг хугацаанд зүүхгүй байсан учир нь бага зэрэг томдож хэмжээг нь багасгахын тулд засварчинд өгсөн гэжээ. Хосууд ирэх сарын сүүлээр Италид амрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ