НАМЗХ-ын гишүүд Н.Номтойбаярт итгэл хүлээлгэв
НАМЗХ-ны YI бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Өглөө 09 цагт эхэлсэн тус хурал 18цагт өндөрлөсөн юм. Тус бага хуралд нийт 21 аймаг, 9 дүүрэг, ОХУ, БНХАУ дахь НАМЗХ-ны салбар байгууллагуудаас ирсэн 100 гаруй төлөөлөгч оролцов. Тэд энэ үеэр манай орны залуусын өмнө тулгамдаад буй голлох асуудлуудын талаар хэлэлцэн, тодорхой санаачлагуудыг гаргасан байна.
бй
Монгол улсын нийт хүн амын 70 орчим хувийг залуус эзэлдэг ч тэдэнд чиглэсэн бодлого байдаггүй. Тиймээс залуучуудын хөгжлийн асуудлаар НАМЗХ-оос судалгаа явуулж, залуусын өмнө нэн тэргүүнд тулгамдаад байгаа олон асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал нийслэл, орон нутаг, гэр хороолол гэх мэтчилэнгээр байршлын хувьд авч үзэхэд тулгарч байгаа асуудал бэрхшээл нь өөр байсан бөгөөд залуусын хувьд нэн тулгамдаж буй асуудал нь орон сууц ажээ. Дараагийн чухал асуудал нь гэртээ хүүхдүүдээ хараад сууж байгаа залуусын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.s
Түүнчлэн энэ үеэр НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ АНУ-д суралцан эзгүй байгаа тул УИХ-ын гишүүн, Дэд Ерөнхийлөгч Н.Номтойбаярыг Холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгосон асуудлыг хэлэлцсэн. Тус холбооны дүрмэнд Түр орлон гүйцэтгэгчийн талаар заагаагүй ч МАН-ын удирдлагын даалгавараар АНУ-д суралцаж байгаа Л.Оюун-Эрдэнийн орлох хүнийг сонгох зайлшгүй шаардлага гарсан аж. Холбооны дүрмээр Их хурлаараа ерөнхийлөгчийн асуудлыг шийдэх учиртай гэнэ. Гэвч НАМЗХ-ын их хурал ирэх есдүгээр сард болох тул тэр хугацаанд УИХ-д НАМЗХ-г төлөөлөн суугаа Н.Номтойбаярыг энэ албанд үргэлжлүүлэн хашихийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм.
s
Харин дэд ерөнхийлөгчийн үүрэг хашиж байсан Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, Н.Номтойбаяр нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тул тэдний оронд Х.Баярхүү, Ё.Нямжав, Б.Асралт нарыг гишүүдийн 100 хувийн саналаар томиллоо. Холбооны удирдах зөвлөлд харин 1985-1990 оны залуусыг илүүтэй сонгон оруулсан. Тодруулбал,
SA
А.Сэрээтэр Нийслэлийн НАМЗХ-ын Нарийн бичгийн дарга
Б.Цогтгэрэл УИХ дахь МАН бүлгийн зөвлөх
З.Төмөртөөмөө НАМЗХ-ны Пи-ар хорооны дарга
Б.Пүрэвсүрэн НАМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
М.Тогтохбаяр Баянзүрх дүүргийн НАМЗХ-ны дарга
Ч.Гантулга “BSB” компанийн захирал
Д.Пүрэвдавга “Тайнгсмэн” ТББ-ийн тэргүүн
Б.Азжаргал Дархан-Уул аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч
Э.Золбоо НАМЗХ-ын нарийн бичгийн драга
Ч.Мэндбаяр Баянгол дүүргийн НАМЗХ-ны дарга
Г.Түвдэндорж НАМЗХ-ны тэргүүлэгч нарыг НАМЗХ-ын удирдах зөвлөлд шинээр сонгон оруулсан юм.
DA
Мөн 2013 оны аравдугаар сард хуралдсан МАН-ын 27-р их хурлаар НАМЗХ-оос бүсчилсэн хэлбэрийг намынхаа бүтцэд тусгаж байсан билээ. Тиймээс НАМЗХ бүсийн бүтцээ баталгаажуулан, Монгол улсын баруун, зүүн, төв, хангай, говийн гэсэн 5 бүс дээр нэмээд Нийслэл гэсэн бүсийг хариуцах дарга нараа томиллоо.
бйбыййб
:
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ