Шайя ЛаБаф ахтайгаа шүүхдэлцээд ялав

img

“Трансформерс” киноны од Шайя ЛаБаф авга ах Барри Сейдийгээ шүүхэд өгч, ялалт байгуулсан тухай “Hollywood.com” мэдээллээ. Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн Дээд шүүх Шайягийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэж, 2009 онд дүүгээсээ зээлсэн  800 мянган ам.долларыг буцааж өгөхийг ахад нь үүрэгдэж, мөн сэтгэл санааны хохирол гэж 200 мянган ам.долларыг нөхөн олгохыг шаардсан байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Холливудын жүжигчин Шайя ЛаБаф ээжтэйгээ хамтран авга ахаа шүүхэд өгсөн юм.

1

Авга ах нь зээлсэн мөнгөө буцааж өгөхөөс татгалзаад зогсохгүй, нэхэмжлэл гаргаснаас болж биед нь халдсан тул ийнхүү шүүх хурал олон сараар хойшлоход хүрээд байсан юм. Авга ах нь шүүхийн танхимд байхдаа худал мэдүүлэг өгч, “Шайя ЛаБафаас ганц ч зоос аваагүй” хэмээжээ. Харин жүжигчин залуугийн ээж 2009 онд мөнгө зээлэхээсээ өмнө “мөнгө буцаан өгөхөө амлаж байна” гэж бичсэн баримтыг гаргаж ирсэнээр ялалт байгуулжээ. Шайя ЛаБаф шүүх хурлын дараа Twitter хуудаснаа “Мөнгө бол амьдралын хамгийн чухал мөчир. Тиймээ би энэ мөнгийг авга ахаасаа авахгүй байж болох л байсан. Тэгэхдээ ээж минь тэгэхийг хүсээгүй” хэмээн жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
hund mungu zeeluuleheer daraa ni butsaaj avah gej tam bdag yumdaa, haana ch yalgaagui l yum bn
2014-03-01
yl medex:
jjjj amidraldaa xynd mungu zeelj yzsen yy
2014-03-01
jjjjj:
hugiin haramch hog ve.
2014-03-01