Өмнөд Солонгосын цөмийн реакторыг яаралтай зогсоов

img

Өмнөд Солонгос улсад өчигдрөөс эхэлж Сөүлээс баруун урд зүгт 320 километрт орших Өмнөд Чолла тосгоны Енгван гацаанд байдаг “Ханбит” АЦС-ын хоёрдугаар реакторын  ажиллагааг яаралтай зогсоожээ.  Зогсоосон шалтгааныг албан ёсоор мэдээллээгүй байна. Харин компанийн төлөөлөгч оператор зогссон шалтгаанд судалгаа хийгдэж байна гэсэн бөгөөд цахилгаан хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад асуудалд  байхгүй гэжээ.

1

Энэ реактор нь 1987 оны зургаан сард ажиллаж эхэлсэн бөгөөд 950 мянган “kW”-ын хүчин чадалтай хөнгөн маягийн реакторт багтдаг аж. Эргэн санахад энэ нь Өмнөд Солонгосын АЦС-д тохиолдож байгаа хоёр дахь тохиолдол бөгөөд нэгдүгээр сарын 29-нд Хойд Кенсан тосгоны Ульчжин мужийн “Хануль” АЦС-ын тавдугаар реакторт зогсолт хийж байсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эвгүй л юм болж:
бас нэг чернобыль?!
2014-03-03