Шүлхийн вакцин ирлээ

img

Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг гоц халдварт шүлхий өвчин Сүхбаатар аймгийн Онгон суманд гарсан. Халдвар цааш тархаж, Хэнтий, Дорноговь аймгийн зарим нутгийг хамраад байгаа юм. Гэтэл манай улсын вакцины нөөц дууссан нь хүндрэл үүсгэж эхэлсэн. Тиймээс ҮХАА-н сайдын нөөц хөрөнгөөс 2.4 тэрбум төгрөг төсөвлөж, урд хойд хөршөөс нийт 2.1 сая тун вакциныг оруулж ирэхээр болсон юм. Үүний эхний ээлж буюу ОХУ-аас илгээсэн вакцин өнөөдөр Улаанбаатарт ирлээ. Нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргэгдсэн вакцинаас шүлхий гарсан аймгууд руу илгээж, малыг вакцинжуулах юм байна. Мөн нийслэлд байгаа малыг урьдчилан сэргийлэх үүднээс вакцинжуулах аж.

Өнгөрөгч сарын 27 буюу хоёр өдрийн өмнөх байдлаар гурван аймгийн  12 суманд 2957 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2952 үхрийн зориудаар устгажээ.

аа

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

altai:
augaa ih oros oron baksin irle orosiig muulj baidag nohoinuudad heleed uguuch ukrain orosin gazar nutag
2014-03-01
altai:
augaa ih oros oron baksin irle orosiig muulj baidag nohoinuudad heleed uguuch ukrain orosin gazar nutag
2014-03-01