Хүндэтгэлийн тоглолт маргааш болно
Буриад зоны хүндэтгэлийн тоглолт маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Буриад ард түмний дуу хуур, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, тэдний дундаас төрөн гарч байгаа залуу уран бүтээлчдийг дэмжих, мартагдаж буй буриад дууг сэргээн өвлүүлэх нь уг тоглолтын гол зорилго аж. Энэхүү тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам, А.Энхтайван, Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Бүтэд, Г.Эрдэнэбат, Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Д.Долгормаа, Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын буриадын гавьяат жүжигчин Ц.Ичинхорлоо, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, “Никитон” хамтлагийн дуучин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, “Камертон” хамтлагийн ахлагч, Монгол Улсын төрийн соёрхолт дуучин Д.Болд нар ая дуугаа өргөх юм байна.
a
Мөн ОХУ-ын Буриадын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Батцэрэн, ОХУ-ын Усть Ордагийн гавьяат жүжигчин, дуучин Д.Бямбажав, С.Егорь, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, “Элькондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн, дуучин Т.Наранцэцэг, С.Алтаннар, П.Бадрал, Х.Саяжаргал, залуу дуучин Б.Эрдэнэбаатар, Д.Нямдаваа, Б.Ганзориг, Н.Ундрал, Б.Ануужин, “Увертура” хамтлаг уран бүтээлээ дээжлэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Галсансүх найргийн мялаалга өргөж, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын бүжигчид, Дорнод аймгийн Баян-Уул сумын ардын авьяастнууд оролцох аж.
аа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ