“Анхны үнсэлт” хайр, нөхөрлөлийг харуулна

img

Улаанбаатар чуулгын шинэ уран бүтээл удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Тэд  “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн  “Анхны үнсэлт” мюзиклыг бүтээсэн ба гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын гавьяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тогложээ.

Уг мюзиклын уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, ерөнхий найруулагчаар Буриад улсын Төрийн шагналт Олег Юмов ажиллаж байгаа аж. Туслах дүрүүдийг Улаанбаатар чуулгын уран бүтээлчид амилуулжээ.

Энэхүү мюзикл нь 100 хувь амьд тоглогдох тухай уран бүтээлчид нь хэлж байсан. Тодруулбал, тайзан дээр хөгжимчид суугаад мюзиклын хөгжмийг тоглох бол дуучид нь дуугаа монгол, орос хэл дээр “амьдаар” дуулж, жүжиглэнэ. Хайр дурлалын болоод найз нөхөрлөлийн үнэ цэнэ, ариун холбоог харуулсан “Бремен хотн хөгжимчид буюу Анхны үнсэлт” мюзикл энэ сарын 07, 08, 09-ний өдрүүдэд Улаанбаатар чуулгын тайзнаа амилна.

  Тасалбарын үнэ суудлын байршлаасаа хамаараад 15-20 мянган төгрөгийн үнэтэй байх ба  тоглолтын өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй учир хосуудад хөнгөлөлттэй үнээр борлуулах боломж бийг дуулгасан.

аааа

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uzegch:
amarhuu heterhii hugshin tsariatai bolohoor ene sedevt tohirohgui.yagaad iim,denduu ert uvgun bolchihson yum bol
2014-03-06
uyanga:
100% amid toglolt bol saihan l yum. ochij uzmeer yum bna. iimerhuu bolomj hovor oldono. odoo 100%tsever yum hovor bolch.hood bn sh d
2014-03-04
zochin:
goyo bolson baikhaa ochij uznee.
2014-03-02
myatr:
myatr tavitai ohin myatr 60-tai zaluutai toglojee
2014-03-02
íîãîîí äàðü :
ýíý õàðèí îðèã òîãëîëò áîëæ ìàãàäã¿é ø¿¿
2014-03-01