Иргэдийн төлөөлөгчдийн сургалт Өвөрхангайгаас эхэлжээ
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж байгаа билээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар өчигдөр Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг эхлүүлжээ.
sa
2013 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн уг төсөл нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
sda
2013 онд Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулан, Сургагч багш нарыг бэлтгэж, Хэнтий, Өмнөговь, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймаг, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 2100 Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгуулсан юм. Тус сургалт нь 2014 оны 1, 2 дугаар улиралд үргэлжлэн 16 аймаг, 6 дүүргийн 6000 гаруй төлөөлөгчийг хамруулах ажээ.
fs
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ