ИНЕГ Азийн хөгжлийн банктай хамтрана
Монгол Улсын засгийн газраас Азийн хөгжлийн банкинд Монголын тээврийн салбар, тэр дундаа агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх хүсэлт тавьсны дагуу төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд өчигдөр “Ирээдүйн өсөлтийг хангахуйц тээврийн сүлжээгээр холбох нь” төслийн дэд удирдагч н.Готов, төслийн Иргэний агаарын тээврийн мэргэжилтэн Дэвид Майлес нар ИНЕГ-т хүрэлцэн ирж, төслийн агуулга, хүрэх үр дүнг танилцуулсан байна.
da
Уулзалтын үеэр эхний ээлжинд Иргэний агаарын тээврийн салбарт ямар төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг тодорхой болгож эрэмбэлэх, тухайн төсөлд хэрхэн туслалцаа үзүүлэх талаар ИНЕГ-ын удирдлагуудтай санал солилцжээ. Монголын Иргэний агаарын тээврийн салбарт боловсруулсан стратегийн баримт бичгийг үзэж, төслүүдийг тодорхойлох юм байна.
sa
Иргэний нисэхийн салбар 1997-2000 онд Азийн хөгжлийн банктай “Агаарын навигацийг хөгжүүлэх төсөл” дээр хамтарч ажиллаж байсан түүхтэй. Азийн хөгжлийн банктай хоёр дахь удаагаа хамтран ажиллах уг төсөл 2020 он хүртэл үргэжлэх юм байна.
da
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ