Зарагдах гэж байсан хүүхдүүдийг аварчээ

img

Хятадын цагдаа нар онлайн худалдаагаар зарагдах гэж байсан 300 гаруй хүүхдийг аварсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тусгай ажиллагааны үеэр цагдаа нар хүүхэд наймаалдаг дөрвөн бүлэглэл, мянга гаруй хүнийг баривчилсан байна. Тэд нууц цахим хуудас ашиглаж хүүхдүүдийг улс дамнуулан худалдаалдаг байжээ. Өнгөрсөн сарын 20-25-ны хооронд цагдаа нар Хятадын 29 хотод хүүхэд худалдаж, худалдаж авах гэж байсан 1094 хүнийг баривчилж, 382 хүүхдийг аварсан гэж Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яам мэдээлсэн байна.

1

Цагдаагийнхан энэ ажиллагааг зургаан сарын турш бэлдэж, мэдээллийн мөрөөр тагнаж, мөрдсөний эцэст илрүүлсэн аж. Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, “Хүүхэд хулгайлж зарсан этгээдүүдэд цаазаар авах ял ноогдуулсан бол хүүхэд худалдан авах гэж байсан хүмүүст бүх насаар нь хорих ял тус тус ноогдуулсан” гэв. Жилд дунджаар таван мянга гаруй хүүхэд хулгайлагддаг учир, тус хэргийг таслан зогсоохын тулд хамгийн өндөр ял ногдуулдаг аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manaus ch gesen huuhed zarsan huchindsen novshnuudiig tsaazaar avuul taarna. elbeg ahaas umnu bol huuhed huchindsen novshnuudiig tsaazalj baisan sh te
2014-03-03
зочин:
яг зөв энэ чанга хууль монголд хэрэгтэй ялангуяа улсын хөрөнгө идэж баяжсан баячуулыг хөрөнгөө гадаадад гаргахаас нь өмнө хурааж аваад хатуу шийтгэл оногдуулаххэрэгтэй олж ядах хэрэг алга монголын цөөн толгой баячуулыг
2014-03-03
enke:
zub shiitgej niylk hvvhed ymar buruu bh be amitni zulzagach eejde huurhunsh de tsagda nart amjilt hvssie
2014-03-03
zochin:
hylh ursiin zaya tushjee.muuhai humuusiig zov shiitgejee.
2014-03-02
tumka:
ashguide ymar azaar olson yum boldoo ewii ene huuhduud
2014-03-02
pkxny:
382 дотор монгол хүүхэд байгаа бол уу?
2014-03-02
zocnin:
hutadiin huuli cnanga n sain snvv.manaih soligdood...gemgvi n hohirood.gemtei n ul zavsnaad bdag n sonin
2014-03-02