Хоффманы зургаар нүүр хуудсаа чимжээ
Холливуудын алдарт жүжигчин, Оскарын шагналт Филип Сеймур Хоффман өнгөрсөн сарын 2-нд 46 насандаа нас барсан билээ. Жүжигчний амиа алдсан шалтгааныг “Хар тамхи болон тайвшруулах үйлчилгээтэй эмийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх нь зогссон” гэж тайлбарласан. Тэгвэл харамсалтайгаар амиа алдсан Хоффманы зургаар “Rolling Stone” сэтгүүл энэ сарын шинэхэн дугаарынхаа нүүр хуудсыг чимж, худалдаанд гаргажээ.
1
Тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ловер Женнифер “Манай сэтгүүл цаг үеэ сайн мэдэрдэг сэтгүүл. Хоффманд кино урлагийнхан бүгд хайртай, бид ч бас. Харамсалтай нь бид Хоффманыг амьд байхад нь ганц удаа нүүр хуудсандаа гаргаж байгаагүй гэдгээ хэтэрхий орой мэдлээ. Хэтэрхий оройтсон ч гэсэн...” гэжээ.
Филип Хоффман 1990 оноос эхлэн кино урлагт хүчин зүтгэж, “Boogie Nights”, “Big Lebowski” “Master”, “A Late Quartet”, “Хүйтэн уул”, “Биелэгдэшгүй даалгавар” зэрэг уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн билээ. Тэрээр хамгийн сүүлд “Hunger Games II” кинонд дүрээ мөнхөлсөн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ