Битүү захыг энэ сарын 15-нд нээнэ

img

Увс аймагт шинээр баригдсан битүү худалдааны төвийн түрээсийн асуудлаар аймгийн удирдлагууд захын бизнес эрхлэгчидтэй уулзаж санал солилцжээ. Битүү захын цахилгаан, цэвэр, бохир ус, дулааны зардал, давхар бүрт үйлчлэгч, харуул гэх мэт ажиллах хүчний зардал, нэг ам метр нь хэдэн төгрөг байхыг тооцох, худалдаа эрхлэгчдийг бүртгэж гуравдугаар сарын 15 гэхэд битүү захад оруулах, түрээсийн үнийг төрөөс 35-40 хувь хөнгөлөх бодлого барьж байгаа талаар Засаг дарга дурдсан байна. Түүнчлэн зөвшөөрөлгүй баригдсан вагончик, саравчийг буулгаж авто машины зогсоол хийх бөгөөд худалдаа эрхлэгчид даатгалд хамрагдаж, лангууг давхар түрээслэх, зарахыг хориглож байгааг анхааруулжээ. Бизнес эрхлэгчдийн зүгээс битүү захын үйл ажиллагааг авч явах удирдлагын асуудлыг шийдэж, худалдаа эрхлэгчдийг битүү захад хурдан хугацаанд оруулж өгөх хүсэлт тавьсан байна.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí :
õóæèðáóëàíä ºì÷èëñºí ãàçàð çàðíà 96663456
2014-03-03
zochin:
hudlaa shoudaad l dampuurchihsan baij altanhuyg aa odoo bol za
2014-03-03
zochin:
uls dampuurch baihad yuniih ni dulaan tsahilgaanii hongololt ve. hudlaa shou hiidgee bolimoor yum. benzin zardag aan-ded $-oo 1400 zarj zoryyg ni uls tolno, yne zohitsuulj bna gej hyygyi mongo an-n aan-yyded olgono. herees heterch bna daa!!!
2014-03-02