Хятадын нүүрсний хэрэгцээ өсөхгүй гэв
Хятадын нүүрс болон эрчим хүчний салбарын зах зээлд судалгаа хийдэг “ФэнВэй” компани энэ онд Хятадын эдийн засагт тохируулалтын үе хэвээр бөгөөд нүүрсний хэрэгцээ багасна хэмээн Монголд болсон нүүрсний чуулга уулзалтын үеэр мэдээллэсэн. Тодруулбал, 2003 оноос Хятад улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжиж эхэлсэн, мөн Дэлхийн худалдааны байгууллагад амжилттай элссэний дараахан нүүрсний алтан үе болох 10 жилийг угтан авсан байна. Энэ нь 2012 он хүртэл үргэлжилж нүүрсний хангамж эрэлт хэрэгцээнээсээ бага байжээ. Харин 2012 оноос нүүрсний үнэ унаж эхэлсэн байна. Тухайлбал, Хятадын хамгийн том нүүрсний дамжин өнгөрүүлэх боомт болох “Чин Хуан Дао” боомтын агуулахад 2013 онд 4.8 сая тонн нүүрс хадгалаастай байсан бөгөөд 10 хоногийн дотор 8.4 сая тонн болж өссөн байна. Энэ мэтээр бусад агуулахын нүүрсний хэмжээ нэмэгдсэнээр үнэ унах дохиог бий болгосон аж. Хятадын эдийн засаг шилжилтийн үедээ хэвээр байгаа нь нүүрсний эрэлтийг сулруулж буй юм байна. Энэ онд тус улсын ДНБ 7.5 хувьтай байгаа. Мөн 2014 онд нүүрсний хэрэгцээний өсөлт 4.1 хувь байх аж.
1
Хятадын 2013 оны коксжих нүүрсний үйлдвэрлэл 476 сая.тонн байсан ба ган хайлуулах коксжих нүүрсний зарцуулалт 620 сая.тонн байжээ. Урьдчилан таамаглаж байгаагаар 2014 оны коксын үйлдвэрлэл 500 сая.тонн хүрэх ба зарцуулалт нь 656 сая тоннд очиж, өсөлт нь 5.5 хувь байх аж. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний хэрэгцээ өсөх ч урд хөршийн дотоодын нүүрсний үйлдвэрлэл дагаад нэмэгдэх гэнэ. Ингэснээр импортоор авах нүүрс дорвитой өсөхгүй нь бололтой.
Тус компанийн танилцуулсанчлан тус улсын нүүрсний импортын хэмжээ дорвитой өсөхгүй бол манай улс 31.6 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрэх нь бололтой.
1
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ