“Оскар 2014”-ийн шилдгүүд тодорно

img

Дэлхийн кино урлагийн хамгийн том наадам, 86 дахь удаагийн “Оскар 2014” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Лос-Анжелес хотноо болох юм. Ёслолын ажиллагааг 225 улс шууд дамжуулан үзүүлэх гэнэ. Энэ жилийн “Оскар”-ын наадмын хөтлөгчөөр Эллен Дженерес тодорчээ. Эллен 2007 оны “Оскар”-ын ёслолын хөтлөгч хийж байсан туршлагатай нэгэн аж. Түүнчлэн 86 дахь удаагийн “Оскар” шагнал гардуулах ёслолд Ирландын “U2” рок хамтлаг “Мандела: Эрх чөлөөнд хүрэх урт зам” киноны “Ordinary Love” дууг дуулах юм байна.

1

Америкийн кино академийн “Оскар” -ын шагнал гардуулах анхны ёслол 1929 оны тавдугаар сарын 16-нд Холливиудын “Рузвельт” зочид буудалд болж байжээ. Анхны ёслол 15 минут үргэлжилсэн гэдэг. Түүнчлэн “Оскар”-ыг анх радиогоор дамжуулж байгаад 1953 оноос телевизээр үзүүлэх болсон гэгддэг. Метро Голдвин Майер студийн босс Луис Б.Майер энэ шагналыг анх санаачилж, Седрик Гиббонс баримлын эскизийг бүтээсэн гэдэг. Харин өдгөө Оскарын шагналыг 24 үндсэн номинацаар гардуулдаг. 34 см-ын өндөр, 3.85 кг жинтэй баримлыг британи гэх бодисын хольцоор бүтээж алтаар бүрэн хар боржин суурин дээр бэхэлдэг байна.

1

Америкийн кино урлагийн академи энэ оны “Оскар”-ын шагналд нэр дэвшиж шагналын эзэн болох магадлалтай кино, найруулагч жүжигчдийг зарлажээ.

1

Шилдэг кино

1

“Харилцан үйлчлэл” болон “Америк маягийн таагүй явдал”  бүтээл орж байна. Энэ хоёроос гадна  шилдэг кино  ангилалд “12 жил боолчлолд”, “Ахмад Филлипс”, хар цагаан “Небраска”, “Филомена”, “Уолл-стритийн чоно”, Далласын худалдан авагчийн клуб”, “Тэр бүсгүй” зэрэг кино нэр дэвшиж байна.

1

Шилдэг найруулагч

1

“12 жил боолчлолд” киноны найруулагч Стив Маккуин, “Америк маягийн таагүй явдал” киноны Дэвид О.Рассел, “Харилцан үйлчлэл”-ийн Альфонсо Кураон, “Небраска”-гийн Александр Пейн, “Уолл-стритийн чоно” бүтээлээрээ Мартин Скорсез нар нэр дэвшжээ.

1

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

1

“Далласын худалдан авагчийн клуб”-ын Мэттью Махкконахи, “12 жил боолчлолд” киноны Чиватель Эжиофор, “Небраска”-гийн Брюс Дерн, “Америк маягийн таагүй явдал”-ын Кристиан Бейл, “Уолл-стритийн чоно”-ын Леонардо де Каприо нар сүүлчийн шалгаруулалтад үлджээ.

1

Шилдэг эмэгтэй гол дүр

1

“Америк маягийн дээрэм”-ийн Эми Адамс, “Мэлрэг цэцэг”-ийн Кейт Бланшет, “Харилцан үйлчлэл”-ийн Сандра Буллок, “Филомена”-гийн Жуди Денч, “Наймдугаар сар”-ын“Мэрил Стрип нар нэр дэвшиж байна.

1

Туслах дүрийн шилдэгт

1

Брэдли Купер, Жаред Лето, Баркхад Абди, Майкл Фассбендер, Жон Хилл нарын нэр гарчээ. Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчинд Жулия Робертс, Жун Скуибб, Салли Хокинс, Люпита Нионго, Женнифер Роуренс нар нэр дэвшжээ.

1

Шилдэг хүүхэлдэйн кино төрөл

1

“Хүйтэн зүрх”, “Крудсын гэр бүл”, “Салхи ширүүслээ”, “Би өөдгүй-2”, “Эрнст Селестина хоёр” хүүхэлдэйн кино нэр дэвшсэн байна.

1

Гадаадын шилдэг кино төрөлд

1

Белгийн “Буцах тойрог”, Данийн “Ан ав”, Италийн “Аугаа их гоо сайхан”, Камбожийн “Устаж үгүй болсон дүрслэл” баримтат кино, Палестиний “Омар” зэрэг кинонууд нэр дэвшээд байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ryurkuyf:
gravity = таталцлын хүч
2014-03-03