Улаанбаатарт 11 хэм хүйтэн
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 15-20 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
Улаанбаатар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ