Б.Янжмаа: Тавхан минут нүдээ аниад биднийг мэдрээд үз
Байгалийн сайхан, алтан нар тэргэл сар, хөх тэнгэр, хайрын харц гээд л амьдралын олон өнгийг нүдээрээ харж дүгнэж, мэдэрнэ гэдэг хүн болж төрсний нэг утга учир гэлтэй. Гэвч харах мэдрэхүйг хөглөсөн нүд хэмээх эрхтэн нь гэмтэж, өвдсөнөөс зарим хүмүүсийн хараа муудах, хараагаа алдах тохиолдол бий. Манай улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 9000 гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр 100 гаран мянган төгрөгөөс өөр орлогогүй амьдардаг. Тэдэнд тохирсон ажлын байр хомс, хараагүй хүүхдүүдэд зориулсан ЕБС улсын хэмжээнд ганц, мэргэжлийн боловсрол олгох сургалтын төвүүд хуруу дарам цөөн байдаг ажээ. Уншигч танд 2-хон настайдаа хараагаа алдсан ч өдгөө хуульч болохоор их сургуульд суралцаж, харааны бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг нийгэмдээ хүргэж яваа Батхуягийн Янжмаа бүсгүйтэй хийсэн энгийн атлаа үнэнг өгүүлсэн ярицлагыг хүргэж байна. "Чингис" зочид буудалд хоёр өдөр зохиогдсон “Хүн ам-Хөгжил-Хүний эрх” чуулганд оролцож буй түүнтэй ярилцаж суухдаа гэрэлт орчлонг харах нүд гэдэг ямар чухал эрхтэн бэ гэдгийг маш сайн ойлгосон билээ.
ы
-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V курсын оюутан, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн, залуу эмэгтэй, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, залуу эмэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын төлөөлөл. “Монфемнэт” үндэсний сүлжээнээс зохион байгуулсан “Хүн ам-Хөгжил-Хүний эрх” чуулганд хоёр өдөр суулаа. Яагаад суусан бэ гэхээр хүн байхын утга учрыг мэдэх тусам хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд ярих асуудал гэж ойлгосон. Ямар нэгэн бэрхшээлээс үл хамаараад би нийгмийн харилцаанд тэгш оролцоод өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлээд явах чин хүсэлтэй. Гэвч өнөөдөр нөхцөл байдал ямар байна гэхээр Монголд харааны бэрхшээлтэй цөөхөн тооны хүмүүс л гэрээсээ гарч чадаж байна. Цөөн тооны хүн өнөөдөр боловсролдоо анхаарч байна.
Ы
Цөөн тооны хүн өнөөдөр хөдөлмөр эрхэлж чадаж байна. Яагаад гэвэл өнөөдөр бид гэрийнхээ хаалгаар гараад л биеэ даагаад явах орчин нөхцөл, зам харгуй, гэрлэн дохио алга. Таны хувьд гэрлэн дохиог ногоон өнгө байна гэж хараад зам гарч байгаа бол би гэрлэн дохиог харахгүй учраас гэрлэн дохио дуутай байсан бол надад ямар амар байхав гэж боддог. Би хэний ч туслалцаагүй гэрээс гараад сургуульдаа хүрье гээд автобусанд суух хүсэлтэй ч хаалттай хаалганы гадна үлдэж байна. Энэ өөрөө тэгш байдал юм уу. Энэ бүгдийг бид тэвчээд чимээгүй суух ёстой юм уу. Бид нар өнөөдөр дуу хоололйгоо нэгтгэх гэж, бидэнд ээлтэй, хүртээмжтэй тэр орчны төлөө дуу хоолойгоо хүргэх гэж энэ чуулганд оролцлоо. Маш олон хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрийнхөө хүн байхын утга учраа мэдэрч, гэр бүлийнхнээрээ хүндлүүлж, сургуулийн хүрээ, найз нөхдийнхөө хүрээнд, хамт олны дунд орохыг хүсч байгаа. Гэвч заавал гэр бүлийнхээ хэн нэгнийхээ завтай цагаар л гарч байна.
Ы
Би хүссэн үедээ гараад үсчин орох боломж алга. Очлоо гэхэд сонголт хийх боломжгүй. Харахгүй учраас орчны ахуйн мэдээллийг авах боломжгүй. Уг нь би хөгжих эрхтэй ч энэ бүхнээс хоцроод байна. Энэ удаагийн чуулганы сэдэв “Хүн ам-Хөгжил-Хүний эрх”. Маш чухал сэдвийг хэлэлцэж байна. Бидэнтэй салшгүй холбоотой, өдөр тутамдаа зөрчигдөж байгаа асуудал. Монгол улсын иргэдэд нөхөн үржихүй, танин мэдэхүй, хүний эрхийн боловсрол олгодоггүй. Мөн хүн бүр өнөөдөр эрх нь зөрчигдөөд байгаагаа ч мэдэхгүй байна. Тэр нь тухайн хүний буруу биш нийгмийн тогтолцоонд байгаа.
ЫЙ
Тухайлбал, хүний эрх гэж ийм юм байдаг. Энэ чиний эрх шүү гээд хэлээд яриад өгчихсөн бол олон олон хараагүй иргэд гэртээ суугаад байхгүй. Хүн бүрт хүсэл эрмэлзэл байдгийн адил бидэнд ч гэсэн маш их хүсэл мөрөөдөл тэмүүлэл бий. Надад хамгийн сүүлд 11 сард тохиолдсон энгийн жишээ. Гэрлэн дохиогүй замаар гарсан. Тэнд гарц нь байгаа ч дохио байгаагүй. Өвлийн цагт эрт харанхуй болдог тул гарцаар гарч яваад хүнтэй мөргөлдсөн. Магадгүй энийг уншсан хүнд энэ ганцхан Янжмаагийн асуудал гэж харж магадгүй. Гэхдээ үгүй байхгүй юу. Яагаад тэнд гэрлэн дохио байхгүй байгаа юм. Дуу гаргадаг гэрлэн дохио нь байг гэхэд жирийн гэрлэн дохио байх ёстой шүү дээ. Энэ бол явган зорчигчийн эрхийн асуудал байлаа.
БЙ
Өнөөдөр жолооч цагаан гарцан дээр явган зорчигч давуу эрхтэй гэдгийг мэддэг ч үл тоодог. Огт хардаггүй би битгий хэл хараатай хүн замаар гарахад хэцүү байна. Бид нар аюулгүй эрүүл орчинд амьдрах эрхтэй. Миний аюулгүй эрүүл орчинд амьлрах эрхийг хэн хангах ёстой юм. Төр хангах үүрэгтэй. Би тэр зам дээр гэрлэн дохио хийх гээд халааснаасаа мөнгө гаргах боломжгүй. Өнөөдөр нийгмийн амьдрал ямар байгаа билээ. Хэдхэн төгрөгний халамжийн мөнгөөр л амьдарч байгаа. Дээрээс нь би оюутан гэж дээр хэлсэн. Надад тохирсон сурах бичиг, сургалтын орчинг мөрөөдөөд л явж байгаа. Дуусахгүй олон асуудал бий дээ. /инээв/
ы
-Сурах орчинд учирдаг бэрхшээлээсээ дурьдвал?
-Сургууль дээр жишээ нь сургалтын материалаа томруулаад гаргаад өгөөч ээ гэж гуйдаг. Гэтэл чи ганцхан учраас хэцүү байна гэж хариулдаг. Яагаад тэнд хүн байна гэж харахгүй тоонд анхаарлаа хандуулаад 5, 10, 50 болохыг хүлээгээд байгаа юм. Таны хажууд нэг хүн байсан ч хүний л асуудал яригдах ёстой. Тэнд хүн байгаад асуудал гарсан бол хүний ёсоор хандаж, хүнлэг, хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, ээлтэй орчныг хаа хаанаа бүрдүүлэх учиртай гэж үзсэн учраас энэ чуулганд ирсэн.
ыы
-Тань шиг ингэж их дээд сургуульд сурж байгаа хичнээн оюутан байгаа вэ?
-Яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 20 хон оюутан суралцдаг тэд маш их зориг гаргасан. Гэтэл харааны бэрхшээлтэй хүн хичнээн байгаа билээ. Дээр нь өдрөөс өдөрт олдмолоор хараагаа алдаж байгаа хүн хичнээн байна. Гэтэл яагаад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахгүй байгаа юм. Хараагүй болсон хүнийг хүлээж аваад нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахгүй байгаа юм. Зөвхөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ нөхөн сэргээх эмчилгээг хийж байна. Тэнд хараагаа алдсан хүн маань компьютер, англи хэл, массажист гэсэн гурван чиглэлээр л сурч байна. Энэ бол эхлэл. Гэхдээ улсын хэмжээнд гээд үзвэл хаанаа ч хүрэхгүй хүртээмжгүй үйлчилгээ. Төр засаг яагаад энэ нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа юм. Биднийг хүн гэж харахгүй “объект буюу юм” гэж үзээд байна. Тиймээс асуудал байхгүй цэвэрхэн цаас шиг хараад байна.
ы
Уг нь тийм биш ээ. Бид чинь бүгд хүн. Хүний ёсоор амьдармаар байна. Би одоо 30 нас дөхөж байна. Гэр бүлийн амьдрал зохиомоор байна. Гэтэл надад гэр бүлээ төлөвлөхөд үнэхээр хүнд. Ахиад л өөрийнхөө асуудлыг яагаад яриад байгаа юм бэ гэж бодож магадгүй. Гэтэл гэр бүлээ төлөвлөж чадахгүй байгаа нь нийгмийн харилцаатай холбоотой. Би одоо сурсан чиглэлээрээ ажиллаж чадахгүй бол юугаараа хоол олж идэх юм бэ. Юугаараа амьдрах юм. Юугаараа орон гэрээ өөд татаж явах юм. Хүүхэдтэй боллоо гэхэд нөгөө олон эрсдлүүдийг яаж үүрч гарах ёстой юм. Магадгүй маш олон эмэгтэйчүүд үр зулбаж байгаа. Тэр нь тухайн эмэгтэй асуудал мэт боловч төрийн үйлчилгээ хүртээмжтэй ээлтэй халуун дотно байдаг бол ийм асуудлууд цөөхөн гарах байх.
Ы
-Хүн өөрт байгаагаа хайрлаж, хамгаалж мэддэггүй. Тэгвэл та хараатай хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Маш чухал асуудал. Нүд гэж юу юм хамгийн чухал эрхтэн. Хүн аливаа мэдээллийн 95 хувийг хоёр нүдээрээ хардаг. Адаглаад нэг нүд нь харахгүй байлаа гэхэл нөгөө нүд нь хардаг байж болно. Гэтэл тийм тохиолдол маш ховор байдаг. 2009 онд автын осолд орсон нэг хүн бий. 2010 онд хараа нь муудаад эхлэхээр нь эмчид хандаад нүднийхээ сувгийг тасдуулъя. Нөгөө нүд нь мууддаг гэсэн гэхэд нь эмч “зүгээрээ“ яах ч үгүй гээд гаргасан гэдэг. Хүссэн хүсээгүй хэсэг хугацааны дараа тэр хүн хараагүй хүний амьдрал руу орсон. Олон нийт хараагүй хүнийг мэдэхгүй, бидний тухай ойлголт байхгүй. Магадгүй бид нийгэмдээ ил гарч чадахгүй байгаатай холбоотой. Гэвч нийгмийн тогтолцоо ямар билээ. Би өнөөдөр гэрээсээ гарч чадахгүй хаалгаа онгойлгоод гарахад л надад ээлтэй орчин байхгүй байна.
Й
Мэдээлэл авах тал дээр хүртэл. Одоо бид “Jaws” гэдэг программ ашиглаад интернэтийн орчинд англи хэлээр мэдээлэл авч байна. Гэтэл бид монгол “Jaws” ашиглаад мэдээлэл авмаар байна. Яагаад энэ эрхийг минь хангаж өгөхгүй байгаа юм. Бид чинь хүмүүс ш дээ. Нийгэм эдийн засгийн улс төрийн соёлын эрхүүд байгаа ч өөрсдийн онцлогоосоо болоод арай өөр хэлбэрээр эдэлдэг. Та бүхэн кирилл бичиг ном уншиж хардаг бол бид баррель ном тэмтэрч уншиж байна. Ярьдаг ном сонсож байна. Энэ бол яг л адилхан эрхээ эдэлж байгаа хэрэг юм. Тэрнээс биш хөнгөвчилсөн ямар нэгэн программ ч юм уу, төрөөс нэг орон сууц барьчихаад хөгжлийн бэрхшэлтэй бүх иргэдийг амьдруулаач гэсэн асуудал биш. Хөгжлийн боэхшээлтэй иргэдэд зориулсан тусгай сургууль хүсээгүй. Би нийгмийн дунд баймаар байна. Хамтдаа хөгжмөөр байна.
Ы
Би хүмүүст нэг зүйлийг хэлэхийг их хүсдэг юм. Та хараагүй хүнийг мэдрэхийг хүсч байна уу. Мэдрэх гэж оролдож байсан уу. Хэрэв үгүй бол энэ алхамыг хийгээд үзээрэй. Юу гэвэл та ердөө 5-хан минут нүдээ аниад урдаа байгаа хэвлэл номыг унших гээд, тэндээс мэдээлэл авах гээд оролдоод үзээрэй. Та 5-хан минут нүдээ аниад энэ замын хөдөлгөөнд оролцох гээд үзээрэй. 5-хан минут нүдээ аниад нийгмийн харилцаанд оролцох гээд үзээч ээ. Эндээс л эхэлнэ.
Ы
Олон нийт биднийг ойлгодог байгаасай. Нэг хүн ойлголоо гэхэд нэг хүний цаана 10 хүн мэдэж авна гэсэн үг. Нөлөөлөл гэдэг маш чухал. Бидний хувьд маш олон хараагүй иргэдээ төлөөлж ирсэн. Харааны бэрхшээлтэй хүмүүс харах түвшингээсээ хамаараад олон янз байгаа. Ганцаараа яваад байдаг болохоор намайг хүмүүс хардаг гэж боддог. Гэтэл би ямар газар ганцаараа яваад байгаа ювм бэ. Би яваад сурчихсан газраа л ганцаараа явдаг. Хотын аль ч хэсэгт шинэ газарт очвол би ганцаараа явж чадахгүй. Нэг удаа найзаараа хүргүүлсэн бол дараа нь хэдэн ч удаа очиж чадна. Ер нь хараа гэдэг маш чухал эрхтэн. Хүн болгон хараагаа хайрлаасай. Цэцэрлэгийн наснаас, арван жилийн боловсролд нүд гэдэг хамгийн чухал эрхтэн гэдгийг багаас нь хүмүүст ойлгуулах нь чухал.
ЙЫ
-Сүүлийн үед компьютер, гар утсыг бага насны хүүхдэд их харуулснаас хараа нь муудаж байгаа талаар яригдах болсон. Миний ойр орчимд ч бас хүүхдээ сургуульд ороход ойрын хараа нь муудаад +6 болсон гэдгийг нь мэдсэн ээж байна.
-Тэгэлгүй яахав хүүхдээ хараа нь муудсан гэдгийг мэдэх их хэцүү. Хүмүүс ойр дотныхон , гэр бүлд нь харааны бэрхшээлтэй хүн байдаггүй учраас их гайхдаг. Бас сайн ойлгодоггүй. Юу ч харахгүй байна уу гэж асуух тохиолдол ч гардаг. Манай их сургуулийн багш хүртэл “Чи харахгүй юм бол сургуулиасаа гар” гэж хэлж байсан. Тухайн үед эрдэм мэдлэгтэй сэхээтэн хүн ингэж хэллээ гэж үү гээд маш их гайхаж, гомдсон. Гэвч нийгэм ердөө л ингэж хүлээж авч байгаа юм байна. Энэ хүн нийгмийн л нэг хэсэг гэж ойлгосон.
Ы
Хүмүүсийн мэдээлэл их сул байна. Мэдээлэл авах, мэдэх эрх их сул байгаагийн жишээ энэ. Нэг чухал зүйл гэвэл манай харааны бэрхшээлтэй оюутнууд маань Д.Нацагдоржын номын санд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим нээсэн. Тэнд эрүүл саруул оюутнууд маань хүрч ирж сайн дураараа тусалдаг. Тэдэндээ маш их баярлаж байна. Мөн манай холбоо дэргэдээ хэвлэлийн төвтэй тэнд баррель болон ярьдаг ном гаргаж байна. Тэр ярьдаг номондоо мөн сайн дурын оюутнуудыг авч ажлуулдаг. Бидэнд хамгийн үнэтэй цаг заваа зарцуулж, бидэнд тусалдаг оюутан залуустаа баярлалаа гэдгийг хэлмээр байна. Баярлаж явдаг шүү.
Ы
-Нэг очсон газраа дараа нь хэд ч очиж чаддаг гэлээ. Маш сайн тогтоодог байх даа?
-Өнөөдөр би таньтай уулзлаа гэхэд маргааш танихгүй. Та үсээ өөрчлөөд, хувцсаа сольчихвол танихгүй. Магадгүй 10-20 өдөр өнгөрөхөд дуугий чинь сонсоод таньж чадна. Нэр сайн тогтооно. Бусдаар бол гадаад төрх, зүс царайгаар тань танихгүй.
Й
-Би хардаггүй юм аа гэж хэлэх хэцүү байдаг уу?
-Миний хувьд гайгүй ээ. Би харьцангуй нийгмийн дотор ороод өөрийгөө задалж чадсан юм болов уу гэж боддог. Жаахан ч гэсэн өөрийгөө илэрхийлж чаддаг. Би өөрөө л хардаггүй гэж хэлэхгүй бол бусадтай адилхан харьцах гээд байдаг. Тэрнийг тэндээс зөө гэвэл би харахгүй учраас хийж чадахгүй. Тиймээс анхнаасаа хэн гэдгээ ойлгуулчих юм бол харилцаанд ч илүү дөхөмтэй. Гэтэл би харахгүй юм чинь гээд гэрээс гардаггүй, гарсан ч явж чадахгүй гэж боддог маш олон хүн байгаа.
Й
-Таны амьдрал, сэтгэл зүрх маш их итгэлцэл дээр үргэлжилж байгаа юм байна тийм үү?
-Тэгэлгүй яахав. Өөрөө өөртөө итгэх итгэл, амьдралд итгэх итгэл байна. Миний хэлэх дуртай үг байдаг “Гэхдээ гарц бий” гэж. Энэ үнэхээр үнэн үг. Ямар ч асуудал, ямар бэрхшээл тулгарсан гарц байдаг. Хүн ямар нэгэн зүйлийг хийж чадна л гэсэн бол тухайн зйүлийнхээ ард нь гардаг гэж боддог. Хэрвээ би чадахгүй ээ гээд өөртөө нэг хана босгочих юм бол хэзээ ч тэр байдлаасаа гарч чадахгүй. Ухарна уу л гэхээс тэр байрнаасаа урагшлахгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэр томъёо надад зөв биш юм шиг санагддаг.
й
-Гадаадын улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэлдэггүй. Бие, эрхтний хязгаартай хүн гэж нэрлэдэг юм билээ. Тахир дутуу гэдэг хатуу хэллэгийг арай зөөлрүүлсэн ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үг маань өөрөө та бүхнийг нийгмийн нөгөө талд тавиад байгаа юм шиг санагддаг.
-Тийм. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг энэ үгнээс үүдээд хүмүүс бидний тухай сонсоод жаахан мангардуу байх, харахгүй, сонсохгүй юм байна. Сурах боломжгүй юм байна. Сургаад ч хэрэггүй юм байна гэж боддог. Сөрөг үр дагавар дагуулдаг юм шиг санагддаг. Миний хувьд сул хараатай хүмүүс гэж нэрлэвэл дургүйцэхгүй. Би зөвхөн харах эрхтэн л асуудалтай байгаа. Гэтэл бөөрний өвчтэй хүн байлаа гэхэд гадуурхагддаггүй. Яг тэрэнтэй адил бидний хувьд нүд нь л өвчтэй хүмүүс. Харахаас бусдыг хийдэг.
ЙЫ
Бидний давуу тал дээр түшиглээд тусгай мэргэжлээр нь сургах орчин нөхцөл их тааруу байгаа. Өнөөдөр хараагүй хүн болгон массажист болчих гээд байгаа. Хүн болгон адилхан байхгүй. Хүн болгон өөрийн хүсэл мөрөөдөлтэй. Хэдийгээр сурах орчин хангалтгүй байгаа ч тухайн хүний хүсэл зоригт хүндэтгэлтэй хандах ёстой. Магадгүй тухайн хүн математикч болох сонирхолтой бол тэр чиглэлээр нь суралцуулах ёстой.
Ы
-Массажист гэдэг ур чадвар, гарын мэдрэмж хэрэгтэй. Хүн болгонд мэдрэмж байх уу үгүй юу?
-Тэгэлгүй яахав. Харахгүйгээсээ болоод тэр хүн хүссэн хүсээгүй массажист болж байна. Яагаад гэвэл богино хугацаад сурдаг, ажлын байр нь тодорхой, гол нь авах цалинтай байна гэдэг чухал. Дөрвөн жил, таван жил сурах гэдэг их хэцүү. Би гэхэд Төрийн сангаар сурч байгаа хэрнээ номоо оюутнуудаар уншуулж тогтоож авдаг. Үнэндээ чих бол миний нүд.
ЫЙ
-Харааны бэрхшээлтэй гээд гэртээ суулгүй сургуульд сураад одоо төгсөх гэж байна. Үнэхээр бахархалтай. Гэхдээ асуухгүй байж чадахгүй нь уучлаарай. Таны харааны бэрхшээл хэзээнээс эхэлсэн бэ?
-1987 онд 2 настай байхад яслид орох болоод зургийг маань авахуулахаар Зурагчинд очсон гэсэн. Тэгтэл гэнэт тэр өрөөнд нь зураг авахын өмнө прожектор гэрэл маш тодоор асаад цочоод нилээн уйлсан гэдэг. Тухайн үедээ аргадаад өнгөрөөтөл сарын дараа нэг нүднийх нь болор цайсан гэсэн. Хагалгаандл орсон ч гэсэн тухайн үед анагаах ухааны салбар, хүмүүсийн чадвахи, тоног төхөөрөмж ямар байсан гэдэг нь ойлгомжтой. Хийгдэх ёстой эмчилгээ нь бүрэн хийгдээгүйн улмаас болор цайсан нүдний минь хараа алдагдсан. Нөгөө нүд нь 70 хувь хараагаа алдсан. Би хэдийгээр таньтай ярьж байгаа ч харцыг тань харахгүй байна гэдэг ямар харамсалтай вэ. Маш олон мэдээлэл дамжуулдаг тэр харц гэдэг зйүлийг би хармаар байна.
Ы
-Магадгүй харааны бэрхшээлтэй гэдгийг тань мэдсэн хүмүүс буруугаар ашиглах тохиолдол гардаг уу?
-Байгаа ш дээ. Би группээ сунгуулах гээд эмнэлэг дээр очоод хараагаа алдсан нэг эгчтэй таарсан. Гэтэл тэр эгч зам гарахдаа хүмүүсээр туслуулдаг байгаад нэг залууг туслаад өгөөч гэсэн байна. Тэгтэл нөгөө залуу нь зам гарангуутаа цүнхийг нь аваад зугтаах гэсэн. Энэ бол жижиг эрсдэл. Жижиг том гэлтгүй эрсдэл маш их. Хараагүй хүн таксинд суугаад 20 мянган төгрөг өглөө гэхэд 2000 төгрөг аваад 18 мянган төгрөг хариулт өгөх ёстой байтал 1000 төгрөг өгөөд буулгасан тохиолдол ч бий.
ЫЙ
Би л гэхэд хичээлдээ хоцрох дургүй болохоор маш эрт сургуульдаа очдог. Өвөл 07 цагт гэрээсээ гарахад гадаа харанхуй. МУИС-ын II байранд буугаад заавал зам гарах хэрэгтэй байдаг. Зам хав харанхуй болсон үед л гарцаар алхаж, яваад л яваад л цаад талын замын хашлага хүрсэн үед сая нэг замын нөгөө талд гарснаа мэддэг. Яагаад би тэр орон зайд гар чийдэн ч юм уу, гар утасны гэрэл гаргаад явж болохгүй гэж. Гэтэл би эрсдлээс айж байна. Энд нэг ийм хүн явж байна гээд муу хүний олз болохыг үгүйсгэхгүй. Би нийгмээс их айдаг.
ЙЫ
Нэгдүгээр курстээ машинд дайруулж үзсэн. Гэрийнхэн маань маш их айсан. Харахгүй дээрээ хөлгүй болчихвол яах юм гэж. Гэтэл би хүнээс туслалцаа авах дургүй. Өөр шигээ төгс итгэж чаддагүй. Ер нь ар гэрээс маш их анхаарал хандуулж замаар гарахдаа болгоомжтой яваарай, машин тэрэгний дууг сайн сонсоорой, хаана явж байна гэж утсаар байнга асууж их анхаардаг. Хамгийн ойр дотны хүн бол гэр бүлийнхэн.
й
Гэр бүлийнхэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүнтэйгээ яаж харьцахаа мэдэхгүй тохиолдол ч гардаг. Манай номын санд 3 настайгаас нь харахгүй байгааг нь мэдсэн гээд 8 настай охиноо дагуулсан эмэгтэй ирж байсан. Яаж харьцаж, ажиллах вэ гээд ирсэн. Гэтэл охин нь жаахан ч гэсэн харж байхыг мэдээд маш их баярласан. Үлдсэн харааг нь сайн хөгжүүлж, хийж чадах юмыг нь хийлгэ. Дараа нь бие дааж ганцааранг нь хийлгэ. Ингээд бага багаар хамтдаа хөгжих ёстой гэж захьсан.
йы
Ер нь гэр бүлд, тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамтад нь чиглэсэн хосолмол үйлчилгээ огт байдаггүй. Нөхөн сэргээх, бие махбодын болон сэтгэл санааны эмчилгээ сургалт сурталчилгаа гэж байхгүй учраас тэр хүн гэртээ сууна. Ганцаардана, ганихралд орно. Тиймээс хараагүй иргэд сэтгэлзүйн асар хүнд нөхцөлд амьдарч байгаа. Чи харахгүй юм чинь сууж бай. Хоолыг чинь хийгээд өгье, аягыг чинь хийгээд өгье гэх ёсгүй.
Ы
Өөрийнх нь чадах юмыг нь хийлгээд нийгэмтэй ойр байлгах ёстой. Гэтэл гэрт нь суулгаад өмнөөс нь бид хийчихье гэсэн сэтгэлгээр гэр бүлийнхэн нь хүмүүжүүлж байна. Хүүхдийнхээ харааг муу байгааг мэдэхгүй хичээл ном гэж сургуульд нь жирийн хүүхдүүдтэйг сураад харааг илүү анхаарсаар байгаад төгсөхдөө хараа нь алдагдаж байгаа хүмүүс байна. Гэхдээ нийгмийн дунд байгаа нь маш чухал. Тиймээс хараа гэдэг эрхтэнээ маш сайн хайрлах хэрэгтэй.
s
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ