Хятадад Кока Колагийн бүтээгдэхүүнээс хүүхэд хордож амиа алджээ

img

Хятадын Жилин мужийн эрх баригчид Коко Кола компанийн йогуртнаас 11 настай хүү хордож амиа алдсан тухай мэдээлжээ. Pulpy Milky хэмээх Кока Колагийн жороор үйлдвэрлэдэг йогуртнаас хордсоноос болж гурван ч хүний биеийн байдал одоогоор хүнд байгаа гэнэ. Лабораторийн мэргэжилтнүүд Pulpy Milky-г шинжилж үзэхэд хадгалах хугацааг нь уртасгах зориулалтаар хортон амьтдын эсрэг хэрэглэдэг бэлдмэлийг йогуртны найрлагад их хэмжээгээр оролцуулж үйлдвэрлэсэн нь тодорхой болжээ. Үйлдвэрийн эзэд болон холбогдох хүмүүсийг баривчилж хорьсон бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг мужийн хэмжээнд нэн даруй устгалд оруулжээ. Амиа алдсан хүү өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд гэрийнхээ дэргэдэх дэлгүүрээс гүзээлзгэний амттай йогурт авч уусан бөгөөд хэсэг хугацааны дараа хордож улмаар яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч тус болоогүй гэнэ. Энэ явдлаас долоо хоногийн өмнө нэгэн охин йогуртнаас хордсон тохиолдол гарч байсан ч эмчлүүлж илааршсан учир тэгсгээд өнгөрсөн ажээ. Зурган дээрхтэй төстэй юу нь мэдэгдэхгүй ханзаар бичигдсэн шошготой бүтээгдэхүүнүүд манай улсад ч зарагдаж байж болзошгүй юм.  Тиймээс хүүхэд багачууддаа хятад бичигтэй йогурт, ундааг уулгахаас болгоомжилно уу.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Er n ard timniihee eruul mendiig boddog ornuud Coca Cola-g demjdeggui sh dee. USA-d hurtel targalalt, shudnii uvchin. yasni siiregljilt geed olon uvchniig uduugch bolj baigaa ene undaag ali bolohoor bagasgaj baigaa. Manaid humuusin medeelel baihgui, tus zasgiin eruul mendiin bodloggogigees ene undaag mash ih surtalcholj, huuhduud yalanguya ih uuj baigaa, ER N BOL ERUUL MENDED MUU UNDAA SHUU .
2011-12-08
Энэ одоо болимоор юм. Бичсэн бэтгэгдэл алга болчихсон. Тэгээд төлбөртөй хэсэгт байрлсуулсныг бодоход захиалгаар компанийн нэр төрд халдаж байгаа юм байна л даа. Нийтэл хүн байхгүй, эх сурвалж байхгүй
2011-12-07
Ene Cola er ni ih muu buteegdehuun yum shig bgaa yum.manai mcs colagiin holigch savand bas hun uhsen ene ter gj sonsch bsan yum bna.
2011-12-07
ene muu hyataduud ingej l taaraa
2011-12-07