Шатахууны үнийн талаар асуулга тавьжээ
УИХ-ын гишүүн Я.Содбаатар Монголбанктай хамтарсан “шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар асуулгыг Уул уурхайн сайдад тавьжээ. Уул уурхайн яам Монгол банктай хамтран “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр 2012 онд батлан хэрэгжүүлсэн. Энэ гэрээгээр шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх нөхцөлтэйгээр импорлогч компаниудтай гэрээ байгуулж, 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон билээ.
Гэвч өнөөдөр шатахууны үнэ литр тутамдаа 40-90 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Иймээс уг дэд хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгүй байна гэж эрхэм гишүүн дүгнэжээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар Уул уурхайн сайдаас дээрх хөтөлбөрийн сөрөг ба эерэг үр дүн, зээлийн эргэн төлөлтийн байдал зэрэгт асуулга тавьсан байна.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ