С.Буяндалай бус бүгдэд нь хамаатай

img

ИНЕГ-ын дарга С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын даргаар Т.Лхагвасүрэнг томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад удаагүй байна. Т.Лхагвасүрэн нь 2001 оноос ИНЕГ-т ажиллаж байгаа, нисэхийн өндөр түвшний мэргэжилтэн болохыг холбогдох албан тушаалтнууд онцолж буй. ИНЕГ-т хийсэн эл томилгоо тэнд ажиллагсад төдийгүй хөндлөнгөөс ажиглаж буй жирийн иргэдийн хувьд хүлээлт үүсгэж, найдвар төрүүлэхүйц шийдвэр болсныг хэлэх хүн олон байна. Учир нь эл байдал ганц С.Буяндалай ба ИНЕГ-т хамаатай юм биш. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа, шийдвэр нь хамт олны шүүмжлэлээс хальж, нийгэмд хардлага төрүүлэх болсон төрийн аливаа албан тушаалтанд шинэчлэлийн Засгийн газар тал тохой таталгүй, халгаатай хандаж чадаж байгаагийн нэгээхэн илрэл гэж олон нийт талархаж байгаа юм.

1

Тухайлбал, үүнээс өмнө албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нарт хариуцлага тооцож цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж “Төрд тодорхой хэмжээгээр хүнд суртал байх ёстой” гэж хэлснийхээ төлөө олон нийтээс багагүй шүүмжлэл хүлээж, үүнийхээ төлөө албан ёсоор уучлалт гуйсан ч Засгийн газраас хариуцлага тооцсон нь энэ. Уг нь хийсэн алдаа, хариуцлагагүй үг, үйлдлийнхээ төлөө зохих ёсны шийтгэл, хариуцлага хүлээх нь хачин жигтэй зүйл биш. Гэвч манай нийгэмд нам, нутаг ус, ураг төрөл, найз нөхдийн холбоонд дулдуйдан аль нэг албан тушаалд хадаж, сэтэрлэчихсэн юм шиг “мөнхөрдөг” гаж үзэгдэл сүүлийн үед ил цагаандаа гарсан нь нууц биш.

1

Б.Номин /MongolNews.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нисэх:
ер нь иргэний нисэхийн даргаар хяналт тавьж байсан туршлагатай хүмүүсээсээ томилж байх хэрэгтэй. эс тэгвээс салбарынхаа алдаа дутагдалыг мэдэхгүй ажлаа ч юунаас эхлэхээ мэдэхгүй салбадай нар томилогдвол нарийн мэргэжлийн газар асар их хохирол гарах магадлалтай. ялангуяа буяндалай мэтийн мэдлэг чадвар муутай удирдах ажил хийж үзээгүй нөхөд бол зүгээр л идэж уух гэж ирдэг шүү дээ. жаахан удсан бол ч дээ асуудал хүндрэх байсан шүү цагаа олж сольсон байна
2014-03-04
xoxoxoxox:
xo xox oxoxo
2014-03-03
darga:
darga nart ni xariuclaga toocooch ee., neg l saixan xariuclaggui noxduud.
2014-03-03
zov bna:
zov bna busad ni bas xamaatai
2014-03-03
ahah:
энэ удаа нэг цэвэр хүн гарсан байхаа.
2014-03-03
зочин:
хүмүүсээс буруу хайх бус засгийн газраас буруу хайх хэрэгтэй.хүнээ сайн судалж байж ажил, амьдралын туршлагагүй хүмүүс тавихаар салбарын ажил, хүмүүсийн амьдрал хохирч байна. с.буяндалай жаахан удсан бол онгоц осолдож олон хүн амь алдахад иргэний нисэхийн салбар ойрхон байсан шүү. одоо харин ажлын туршлагатай аюулгүй ажиллагаа гэдэгээ мэддэг, байцаагчаас хэлтсийн дарга, газрын дарга хүртэл хийж явсан сайн хүн тавигдлаа даа. нисэхийнхэн чинь хийморлог, тэнгэрлэг улсууддаа. муу хүнийг дор нь зайлуулж байгаа юм даа
2014-03-03