Жизель Бундхен: Леонардо Ди Каприод ухаангүй дурлаж явлаа
Жизель Бундхен бол дэлхийн хамгийн өндөр өртөгтэй супер модель. Анх 1999 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр алдарт гэрэл зурагчин Ирвин Пенний гэрэл зургийн студид зургаа авахуулснаас хойш Бразиль бүсгүй дэлхийн хамгийн сайхан хүмүүсийн тоонд орох болжээ. Тэр үед алдарт гэрэл зурагчин 81 настай байсан бөгөөд 18 настай охины үсээ задгай тавин нүцгэн зогсож буй зургийг “Vogue” сэтгүүлд өгсөнөөр Жизель алдаршсан гэдэг. 2000 оноос эхлэн Жизель Бундхен гэх нэр хаа сайгүй цуурайтаж, загварын хатан хаан хэмээн нэрлэгдэх болжээ. Саяхан тэрбээр “Vogue” сэтгүүлд ярилцлага өгсөн байна.
1
-Нуулгүй хэлэхэд, “Victoria's Secret” хэмээх дотуур хувцасны даруухан брэндийг дэлхийн хэмжээний үйлдвэрлэл болгон хөгжүүлэхэд ч чухал хувь нэмрээ оруулсан гэдгийг тань хүн бүхэн мэддэг. Тийм болохоор ч тэрүү шинэ цуврал гарах болгонд та хамгийн үнэтэй дотуур хувцсыг нь өмсөөд, хамгийн том далавчийг нь зүүж тайзан дээр гардаг гэж би боддог?
-Би зүгээр л хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газраа байж чадсан. Тиймээс “Victoria's Secret”-ийн удирдлагууд надад хайртай гэж боддог.
1
-Танд зураг авалтын үеэр илүү дур булаам харагдахын тулд хэрэглэдэг өөрийн гэсэн нууц зогсолт байдаг уу?
-Зураг авалт гэдэг бол адал явдал, түүх, амьдрал. Би өөрийнхөө тоглож байгаа дүрийн талаар боддог. Тэр хэн юм, юу хүсч, мэдэрч байгаа талаар бодож яг л жүжигт тоглох гэж байгаа мэт дүрдээ орохыг хичээдэг учраас миний зургууд бусдаас өвөрмөц болдог байх.
11
-Та маш сайхан эмэгтэй. Ингэхэд таныг хэн нэгэн эр үл тоомсорлон голж байсан болов уу?
-Би үнэнч, жинхэнэ харьцааг дэмждэг хүн. Тийм ч учраас залуу болгоныг өөртөө дурлуулахыг хичээдэггүй. Тэгээд ч надад хайр дурлалын асуудлаас илүү чухал олон ажил бий. Би гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй. Тиймээс хажуугаар өнгөрсөн залуу бүрийг өөртөө дасгахыг хүсэхгүй байна. Намайг үл тоож байна гэдэг бол маш сайн хэрэг. Хэрвээ сайхан хүүхэн харахаараа үнэн сэтгэлээ мартаад байвал тоогүй хэрэг.
1
-Одоогоос зургаан жилийн өмнө нэгэн ярилцлагадаа та хэзээ ч бүтэлгүй дурлалтай учирч байгаагүй гэж хэлсэн?
-Миний зүрх шархалсан. Гэхдээ зүрх шархална гэдэг заавал хайр дурлалтай холбоотой байх албагүй. Найз нөхдийн хууралт гээд юу ч байж болно шүү дээ. Би өөртөө хатуу шаардлага тавихын хэрээр бусдаас ч тийм байдлыг шаарддаг болсон.
1
-Таныг Леонардо Ди Каприогоос холбоогоо тасалсаны дараа их хэцүү байсан, бүр Бритни Спирс шиг үсээ хусуулсан ч гэж ярьдаг?
-Бурхан минь. Шал худлаа яриа байна. Энэ бүх яриаг нөхөр минь сонсоогүй л байгаасай. Би нуудаггүй шүү дээ. Бид хоёр нэг нэгэндээ хайртай байсныг хэзээ ч нууж байгаагүй. Харин ийм худал яриа гарах таагүй санагдаж байна. Леонардо Ди Каприод ухаангүй дурлаж явлаа. Харин одоо тийм бишээ. Зүгээр л өнгөрсөн дурсамж.
1
-Таныг загварын шоунд ирэхдээ хуягласан машинаар ирж ардаасаа 44 бие хамгаалагч дагуулдаг гэх яриа байдаг?
-Аймаар юм. Хүмүүс сонин сонин юм бодож олох юмаа. Саяхан нэг удаа онгоцонд нэг бүсгүй миний үснээс татаж үзсэн. Жинхэнэ эсэхийг нь шалгаж байгаа юм гэсэн. 44 гэнэ шүү. Ээ бурхан минь энэ их хамгаалагч Ерөнхийлөгч Барак Обамаг л хамгаалж байхад хангалттай.
1
-Тэгвэл “Forbes” сэтгүүл таныг өнгөрсөн жил 44 сая ам.долларын ашигтай ажилласан гэж бичсэн байна лээ. Энэ бол загвар өмсөгчийн авч болох хамгийн их мөнгө?
-Би орж ирсэн мөнгө болгоноо ширхэгчлэн тоолоод байдаггүй. Гэхдээ наад тоог чинь тэр сэтгүүлийнхэн хаанаас олж авсныг ёстой хэлж мэдэхгүй юм. Магадгүй миний нярав буруу тоолчихсон юм болов уу. Би л наад мөнгийг чинь хараагүй юм байна.
1
-“Victoria's Secret”'-ийн шоунд оролцох үеэрээ дандаа л аварга том далавч нуруундаа зүүж гардаг. Хэцүү байдаг уу?
-Тийм ч хэцүү биш. Надад энэ санаа нь их таалагддаг л даа. Загвар өмсөгчдийг аварга том далавчтай тайзан дээр гаргана гэж өмнө нь хэн ч сэтгээгүй биз дээ.
1
-Одоогоос 5, 6 жилийн өмнө та “Хэн ч надад нэг ч удаа гэрлэх санал тавьж байгаагүй” гэж хэлж байсан?
-Харамсалтай нь залуус над шиг бүсгүйчүүдийг харахаас биш ойртохыг чухалчилдаггүй юм шиг санагдаад байдаг. Тэд амлаж чадна, харин цагаа тулахаар юу ч хийж чаддаггүй. Зүгээр л сайн охиноо өдөж буй жоохон хүүхэд шиг. Азтай нь би нөхөртэйгээ хожуу ч гэсэн уулзаад хамт амьдарч байна.
1
-Загвар өмсөгчдийн хувьд хоолны дэглэм барих тун чухал. Гэвч энэ нь үхэлд хүргэх ч аюултай?
-Би хувьдаа аймшигтай эцэж турсан моделиудыг удам дамжсан өвчтэй гэж боддог. Энд загварын ертөнц ямар ч хамаагүй. Гэхдээ би тэр зурган дээр гардаг шиг, хүмүүсийн яриад байгаа шиг тийм аймаар турсан, бүр үхэлд хүртлээ турсан загвар өмсөгчийг ганц ч удаа хараагүй юм байна. Харин загвар зохион бүтээгч нар намайг хэтэрхий туранхай байна гэж шүүмжлэх үе олон. Зарим нь ямар хоол идэхийг минь хүртэл заадаг. Харамсалтай нь би багаасаа л таргалдаггүй төрөлхийн туранхай гэх юм уу даа.
1
-Таргалахгүй байна гэдэг сайхан хэрэг. Та загварын ертөнцөд бараг арван жил болж байхдаа тураалд орсон загвар өмсөгчийг ганц ч хараагүй гэж үү?
-Үгүй ээ. Ер нь багаасаа спортоор хичээллэх хэрэгтэй. Тэгсэн цагт эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Хэрвээ сайн хөдөлмөрлөж чадвал төгс галбир бол асуудал биш шүү дээ.
1
-Та өөрийнхөө тухай ярих дургүй тэр тусмаа сул талаа хүнд харуулахгүй гэсэн бодолтой юм шиг санагдлаа, надад?
-Би энэ байгаагаас илүү сул дорой хүн үү. Гэхдээ би үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй юм. “Чононуудтай” амьдарч байгаа бол чоно шиг улих хэрэгтэй. Би анх эхэлж байхдаа гэнэн цагаахан охин байлаа. Гэвч тоглоомын дүрмийг хурдан сурсан гэж болно. Хурдхан шиг л аюултай болохгүй бол загварын ертөнц дэх өлсгөлөн чонууд чамайг юу ч үгүй болтол чинь идэж орхино. Энэ бол загварын хатуу дүрэм. Загварын ертөнцийг мөнхийн мэт бодож болохгүй. Өөрийгөө мөнхөд залуу сайхан хатан хаан мэт боддог олон охин байдаг. Харин би бол энэ ертөнцөд түр зуурын дүрд тоглож л байгаа хүн. Ажилдаа ирж дүрдээ ороод, тайзнаас бууж хувцсаа тайлаад гэртээ харих. Ингээд л болоо. Би өөрийгөө хаана байгаагаа үргэлж мэдэрдэг.
1
-Таны бага охин Коста Рикад тантай усны дусал мэт адилхан болж байх чинь?
-Тийм байна гэж үү. Баярлалаа. Охиноо харах болгонд дахин хүүхэд төрүүлмээр санагддаг. Би хэдий хожуу ухаарсан ч гэсэн хүүхэд бол гэрэлт од, энэ ертөнцийн хамгийн ариухан зүйл.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ