Их гүрнүүд ОХУ-ыг буруутгав
“Их найм” буюу дэлхийн хамгийн хүчирхэг найман гүрэнд АНУ, Их Британи, Герман, Итали, Франц, Япон, Канад мөн ОХУ багтдаг билээ. Өнөөдөр НҮБ-ын бага танхимд “G7” буюу “Их долоо”-н орны зөвлөгөөн болж ОХУ болон Ерөнхийлөгч В.Путины үйлдлийг буруутгасан өнгө аястай өнгөрлөө. Тэд Путинг “өдөөн хатгасан үйлдлээ нэн даруй зогсоох”-ыг шаарджээ. Энэ хуралдаантай зэрэгцэж НҮБ-ын аюулгүйн зөвлөл Украины Крым дэх хямралыг шийдвэрлэхээр шуурхай хуралджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ОХУ-ын ерөнхийлөгч Путинг “Украины эрх баригчидтай яаралтай хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй” гэж сануулсан байна. Аюулгүйн зөвлөлийн гишүүд Оросын цэргүүд барилга, нисэх онгоцны буудлыг эзэлж нөхцөл байдал хурцадсанд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлжээ.
ОХУ-ын цэрэг армийн үйлдэл энэ өдрүүдэд Украины Кримеан муж руу ойртсонтой холбогдуулан Украины цэрэг арми бэлэн байдалд шилжсэн бөгөөд тус улсын Дотоод хэргийн сайд “ОХУ дайн зарлалаа” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Дэлхийн томоохон найман улсын хамтын уулзалт ирэх зургаадугаар сард ОХУ-ын “Сочи” хотод болохоор төлөвлөгдсөн. Гэвч Европын холбооны гадаад харилцааны сайд нар Брюссельд шуурхай зөвлөгөөн зохион байгуулсантай холбогдуулан Ерөнхийлөгч Путин дээрх хуралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ