Монгол урлагийн тоглолт зохион байгуулжээ

img

 

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар АНУ-ын Станфордын их сургуульд болж буй Пан Азийн хөгжмийн 10 дахь удаагийн наадмын үеэр 2014 оны 2 дугаар 28, 3 дугаар сарын 1, 2-нд Монголын урлагийн тоглолтуудыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Станфордын их сургуультай хамтран зохион байгууллаа.

Нийт 28 хүнтэй урлагийн багийн бүрэлдэхүүнд УДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, Ө.Уянга, Д.Хүрэлбаатар, Ц.Ариунаа, Ш.Наранчимэг, М.Даваадорж, бүжигчин Б.Саруул, Э.Эрдэнэжаргал, “Домог” хамтлаг, хөөмийч Э.Баатаржав, уртын дуучин Б.Мөнхбаатар,  Х.Эрдэнэцэцэг, поп дуучин С.Наран, бүжигчин Б.Норовбанзад, Д.Баярт, Ч.Мэндсайхан, Ж.Номгонмаа, Л.Тэмүгэ, Б.Ганчимэг зэрэг манай улсын  нэрт уран бүтээлчид багтсан байна.

5

Энэ үеэр Станфордын их сургуулийн 850 хүний суудалтай “Бинг” концертын ордонд  манайхан  урлагийн тоглолтоо 2 удаа толилуулснаас гадна Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Реквием” дуурьт манай 4 гоцлон дуучин Станфордын их сургуулийн Симфони найрал хөгжмийн чуулга, Симфони найрал дууны чуулгатай 2 ч удаа хамтран тоглосон.

АНУ-ын Баруун эрэгт манай улсын шилдэг уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүн  ийнхүү анх удаа  ирж  тоглосон нь Монголын соёл урлагийн гайхамшгийг америкчуудад таниулан сурталчлахад үр дүнтэй арга хэмжээ болжээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ