Хойд Солонгос пуужин харвалаа

img

Өмнөд Солонгос, АНУ-ын армийн хамтарсан сургуулилттай холбогдуулан өнөөдөр Хойд Солонгос дахин богино зайн пуужингууд харваж эсэргүүцлээ илэрхийлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

da

Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, “Пхеньян” 500 км зайд тусах пуужингуудыг зүүн эргээсээ харвасан гэжээ. Тус улс өнгөрсөн долоо хоногт мөн ойрын зайн дөрвөн пуужин харваж дургүйцлээ илэрхийлсэн билээ.

dsa

Хойд Солонгосын зүгээс өмнөдийг дайнд бэлтгэж өдөөн хатгаж байна хэмээн АНУ-тай хамтарсан сургуулилтаа цуцлахыг шаардсан ч талууд өнгөрсөн сарын 24-нд сургуулилтаа эхлүүлсэн юм. Хоёр хэсэгтэй сургуулилтын нэг нь энэ сарын 6-нд өндөрлөх билээ.

a

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаха:
хойд солонгос чаддаг юм бол оросыг дуурайгаад өмнөд солонгосыг эзлээдхээч дээ. чадахгүй юм байж
2014-03-04
зочин:
дэлхийн анхаарал өөр зүг чиглэж байх хойгуур нь сайхан далимдуулж байна даа, ану юун хойд солонгос мантай болсон кккк
2014-03-03