“Эцсийн зогсоол зөвхөн чи” дахин тоглогдоно

img

Английн  инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рей Куни-Ж.Чепмэний “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг дахин тайзнаа тоглогдох гэж байна. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан юм. Энэхүү жүжигт нэгэн гэр бүлийн хоорондын маргаан, эхнэр нөхрийн хууралт мэхлэлт зэрэг өнөөгийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлэх боловч гүн гүнзгий агуулгатай хайр сэтгэл, гэр бүлийн үнэ цэнэ, амьдралын утга учрыг харуулсан юм.

“Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийн дүрүүдэд МУГЖ Ж.Оюундарь, Сарантуяа, СТА Т.Хулан, Л.Дэмидбаатар, Ц. Цэрэнболд, Д.Баттөмөр, Отгонбат М.Тогтохжаргал, Отгонцэцэг, Д.Ганцэцэг Б.Одончимэг Б.Тамир нар тогложээ.

Тус жүжгийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан энэ сарын  07, 08-ны өдрүүдэд  тоглохоор юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ