“Хязгааргүй” урьдчилсан үзлэгт тэнцжээ

img

Өнгөрөгч сарын 18-ны өдөр Тэнгис кино театрын VIP танхимд урьдчилсан үзлэгт орсон “Хязгааргүй” монголын уран сайхны киноны нээлт энэ сарын 7 буюу ирэх баасан гарагт болох гэж байна.

Зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноны ерөнхий найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа, ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Киноны дүрүүдэд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав болон УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт зэрэг уран бүтээлч тоглосон аж.

Уг кино нь одоо үед хийгдэж байгаа кинонуудаас хоёр дахин илүү үнээр бүтсэн ба гадны кино наадмуудад өрсөлдөх чанартай уран уран бүтээл хийхийг эрмэлзсэн гэдгээ уран бүтээлчид нь хэлж байв. Харин киноныхоо нэрийн тухайд хязгааргүй сэтгэлгээний хязгааргүй бүтээл учир “Хязгааргүй” хэмээн нэрлэсэн гэж тайлбарласан.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ