Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:30 цагт Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
ХАХНХЯ-ны хурлын танхимд
10:00 цагт Хүүхдийн эрхийн хуулийн төслүүдийг шүүгч, хуульчдад хэлэлцүүлэх хурал болно.
МҮЭХ-ны 4 давхрын зааланд
11.00 цагт МҮЭХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооноос эмэгтэй ажилтны эрхийг хамгаалах кампанит ажлын нээлт хийх ба УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран ажиллах болсноо энэ үеэр хэвлэлийнхэнд мэдээлэх юм байна.
Үндэсний мэдээллийн төвд
11.00 цагт Сэлэнгэ аймгийн гаалийн байгууллагаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан гүтгэлэгт няцаалт хийнэ.
12.30 цагт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лигийн аваргын цуврал тоглолт болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд аваргын төлөө шалгараад байгаа “Сүхбаатар SBL Хасын хүлэгүүд” багийн дасгалжуулагч М.Амаржаргал нар оролцоно. Мөн Үндэсний супер лигийн энэ улирлын “Шилдэг тоглогч” буюу MVP-г зарлаж, шагнал гардуулна.
ҮХАА-н яаманд
12:30 цагт ҮХАА-н яамнаас Хөнгөн үйлдвэрийн салбарын 80 жилд зориулсан "Мэргэжил бүхэн сайхан" гурван үеийн үйлдвэрийн хөгжлийг харуулсан үйл ажиллагаатай
Спортын төв ордны А зааланд
12.00 цагт МЗХ-оос санаачлан зохион байгуулж буй Бүтээн байгуулагч залуучуудын спорт өдөрлөгийн нээлт болно.
Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагт Өнгөрсөн сард Германы эмийн үйлдвэрлэгч болох Денкфарм компанитай холбоотой ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсантай холбогдуулан тус компаны Герман улсын төлөөлөгчид европ эмийн чанарын тухай тайлбар, мэдээлэл хийнэ.
SS club - т
15:00 цагт "Хөгжилд тэмүүлсэн Хан-Уул" өдөрлөг болно. Өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, Төрийн орон сууцны корпараци, НӨГХА нар оролцоно.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ