Лупита Нионго: Би амьдралынхаа турш Брэд Питт гэх ганцхан бурханг шүтэх болно

img

Өчигдөр болсон 86 дахь “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос “12 жилийн боолчлол” уран сайхны киногоороо залуу жүжигчин Лупита Нионго туслах эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм. Лупита Нионгогоос “www.grouchoreviews.com” сайт сонирхолтой ярицлага авчээ.

4

-Танд  баяр хүргье. Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртлээ шүү дээ?

-Маш их баярлалаа. Өнөөдөр миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай мөч гэж болно. Би кино урлагт тасралтгүй 11 жил хөдөлмөрлөхдөө ингэж их баярлаж үзсэнгүй. Үнэхээр гайхалтай. Энэ нэр хүндтэй шагналын эзэн болгосон “12 жилийн боолчлол” уран сайхны киноны хамт олонд талархсанаа илэрхийлж байна.

6

-Таныг маш их хөдөлмөрч нэгэн гэж Холливуудыхан ам уралдан хэлдэг. Та хэзээ ч зураг авалт болон хэн нэгнийг гомдоож үзээгүй учир найруулагч нар ганцхан таныг л уран бүтээлдээ тоглуулахыг хичээдэг. Мөн та маш сайн жүжиглэдэг. Та үргэлж инээмсэглэдэг учир хамтран тоглогч нартаа үргэлж дулаахан энерги өгдөг гэж сонссон юм?

-Энэ бүхнийг сонсоод “Оскар” авсанаас илүү баярлаж байна. Тэгэхдээ энэ бүхнийг хэн хэлсэн гэдэг нь надад сонин биш ч гэлээ, үнэхээр сайхан байна. Ээ бурхан минь нулимс яг урсах гээд байна. Хүн хөдөлмөр хоёр яг л ээж хүүхэд хоёр шиг нэг нэгнээ мэдэрдэг байх хэрэгтэй. Хэрвээ та чадваргүй бол хөдөлмөрлөхөд л хангалттай. Хөдөлмөр тань дэндүү их хөдөлмөрлөсний эцэст үр дүнгээ өгөх болно. Би энэ л дүрмээр өдийг хүрсэн. Өнөөдөр миний урд болон хойно, хажууд гээд л урлагийн бурхад, амьд домгууд тойрон хүрээлж байсан шүү дээ. Харин би тэдний дунд суух эрхтэй болсон ганц зүйл минь хөдөлмөр.

5

-Маш сайхан хариулт байна. Мэдээж өнөөдрийн аз жаргалыг бэлэглэсэн уран бүтээлчдийнхээ тухай?

-Өнөөдөр болж буй “Оскар”-ын наадмын хамгийн онцлох уран бүтээлчид “12 жилийн боолчлол” уран сайхны кино багийнхан байсан. Бид 45 хоног нэг нэгнээсээ таван минут ч холдоогүй энэхүү уран бүтээлд зүрх сэтгэлээ худалдсан. Манай киноны продюссер Брэд Питт энэхүү уран бүтээлд сүнс, амь амьдралаа зориулсан. Тэр бол миний баатар. Би үхэх өдөр хүртлээ Брэд Питт гэх амьд бурхныг шүтэх болно. Харин найруулагч Стив Маккүйн би танд хайртай. Намайг энэ бүтээлдээ тоглуулах болсон танд баярлалаа. Сүүлд нь “12 жилийн боолчлол” бүтээлд хамтран ажилласан бүх уран бүтээлч нарт баярлалаа.

5

-Хоёулаа киноны тухай бага зэрэг ярилцъя?

-“12 жилийн боолчлол” гэх нэрийг сонсохоор танд юу бодогдож байна. Би энэхүү уран бүтээлд тоглох санал хүлээн авсаны дараа киноныхоо нэрийг сонсох тэр мөчид “уйтгар гуниг” намайг эзэмдсэн. Тэр үед найруулагчаа, продюссерээ “12 жилийн боолчлол” гэнээ, та нар надаар тоглож байгаа байлгүй дээ гээд л. Гэнэт л миний амнаас “Би боолчлогдохыг хүсэхгүй байна, яагаад гэвэл би энэ амьдралынхаа ихэнх хэсгийн шударга бус амьдралаар амьдарч өнгөрөөсөн. Одоо л сайн сайханд дасах гэж хичээж байхад дахиад л хар дарсан зүүдийг мэдрэхийг хүсэхгүй байна” гэж хэлэхэд найруулагч маань “би зөв хүнээ сонгожээ” гэсэн. /Инээв/. Одоо бодоход тэгэж хэлсэндээ маш их харамсдаг. “Оскар” гардан авсаны дараа продюссер Брэд Питт “Амласандаа хүрсэнд чинь баярлаж байна. Бодит амьдрал дээр мэдэрсэн уй гашуугаа дэлгэцэн дээр гарах тэр мөчид “Оскар” л намайг сайн муу жүжиглэсэн эсэхийг шүүх болно” гэж миний хэлсэнийг надад хэлсэн. Яг үнэндээ энэ уран бүтээлд тоглох саналыг хүлээн авч, кино зохиолтойгоо танилцахад би тэгэж хэлж байсан удаатай юм. Би тэдэнд хандаж “Манай гэр бүл маш олон жил, та нарын бодож байгаагаас илүү олон жил хаанаас ч ирсэн нь мэдэгдэхгүй цагаан арьстай дээрэнгүй хүмүүсийн боол болж өнөөг хүртэл амьдарсан. Хамгийн сонирхолтой нь эх орондоо хүртэл боол мэт амьдарсан. Тиймээ би энэ бүх зовлон шаналалыг зүгээр л бодит байдлаар дүрслэн үзүүлэх болно. Би ямар ч шүүмжлэлийг хүлээн авахыг хүсэхгүй байна. Төгсгөлд нь сайн, муу жүжиглэсэн эсэхийг та бүхэн бус “Оскар” л шүүх байх гэж хэлж байсан юм. /Инээв/.

5

-Бардам ч гэлээ нэлээдгүй далд утгатай хариулт байна. Тиймээ би энэ уран бүтээлийг үзээд нулимсаа барьж дийлээгүй. Таны хэлдэгээр хаанаас ч ирсэн нь үл мэдэгдэх цагаан арьстай эрхмүүд ямар ч олон боолыг мөнгөний хэрэгсэл, хүчирхийллийн зэвсэг болгон ашигласан нь таашгүй. Та хэлсэн шүү дээ. Би олон ч удаа шударга бус зүйлийн золиос болж байсан гэсэн. Санахыг хүсэхгүй байгаа гэдгийг чинь мэдэж байгаа ч гэлээ асуухгүй байхын аргагүй асуулт байна?

-Би бол шархалсан зүрхтэй бүсгүй. Үзэгч та бүхэн миний өнгөрсөн амьдралыг энэ киногоор төсөөлж болно.

6

-Нэг зүйлийг асуухыг хүсч байна. Таныг долоон жилийн турш үсээ ургуулаагүй гэж сонссон?

-Бүсгүйчүүд ихэнх цагаа гоо сайхандаа зориулдаг. Хаанаас ч билээ би нэг зүйлийг уншиж байсан юм. Эмэгтэй танд 24 цаг байна гэж бодвол та есөн цагийг нь гоо сайхандаа зарцуулж, үлдсэн цагийг нь ажил, гэр бүл. Энэ болохгүй шүү дээ. Эмэгтэй хүн байлаа гээд амьдралын хамгийн чухал зүйл хөдөлмөр хаана гээгдээд байна аа гээд л би дуу алдсан. Тэр өдрөөс эхэлж, миний цаг завыг үрж буй үс болон бусад зүйлийг бүгдийг нь би биенээсээ зайлуулж, хөдөлмөр гэх агуу бурханд энэ биеэ зориулсан. Мөнгийг ямар амттайг би мэднэ. Хөдөлмөр ч түүнээс дутахааргүйг би мэднэ.

6

-Та “12 жилийн боолчлол” уран бүтээлд хүчирхийлэлд өртөж буй өнгөт арьст бүсгүй дүр бүтээдэг?

-Хүчирхийлэл гэдгийг ганц зүйлээр ойлгох нь буруу. Бие сэтгэл санаа, оюун, хүмүүс тэр болгон мэддэггүй болохоос ч нүд хүртэл хүчирхийлэлд өртдөг. Хайртай эр нөхрийг тань нүдэн дээр чинь алж байгаа бол шууд утгаар нүд ч гэсэн хүчирхийллийн золиос болж буйг хэзээ ч мартаж болохгүй.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энхээ:
хөдөлмөрлье бүсгүйчүүдээ
2014-03-06
zochin:
ugaasaa sxan xuuxen bx tusmaa l dotor ni ... gadnaa gyalantsag dotroo yu gedeg bilee. xuniig unelex unelemj bol dotood setgel chanar
2014-03-05
zochin:
ugaasaa sxan xuuxen bx tusmaa l dotor ni ... gadnaa gyalantsag dotroo yu gedeg bilee. xuniig unelex unelemj bol dotood setgel chanar
2014-03-05
zochin:
gaihaltai uma heleh vg oldohgvin.
2014-03-05
1213:
ёстой мундаг жүжигчин байна.өндөр боловсролтой гэсэн. аргагүй л үнэртдэг юм байна.
2014-03-05
oyunaa:
gadna talda carai ni har blwch dotor ssetgel ni vneheer gaihamshgtai shn yuma,emegtei hvn goo shnda cag gargah ni zuw blwch hvniig gadns ni hard dvgneh ni mash ayultai,manai monglchudad iim zvil mash ih bdg,hairtaa hvnee songhdo ch gesn vzemjese ilvv dotood setgelig sain haraarai zaluuchuda???????bi hvvhdde ingej heldeg.gadna taliig bol hurdanzasaj bno,dotohiig zashd mash ih hugatsaa orno.h
2014-03-05
уянга:
үнэхээр ухаалаг оновчтой хариултуудыг өгчээ. үнэхээр л энэ ярилцлагыг уншихад хүн хөдөлмөр 2яг л ээж охин 2шиг нэгнээ мэдэрч чадвал амжилт өөрөө урсан орж ирнэ гэдэгтэй санал нэг байна. мөн энэ нийтлэлийг ганц л гутааж байгаа зүйл байна. юу вэ? гэхээр сэтгүүлч нь шивж оруулахдаа бага зэрэг алдаа гаргажээ. цаашдаа үүнийгээ анхаараарай. амжилт.
2014-03-04
patriot :
yamar enguun uxaalag deer n bas xoorxon busgui ve...topuudiin egneend shuud orloodoo...uxaanaaraa iluu ix amjiltad xurex actress bndaa...amjilt ...daraagiin buteeliig n tesen yadan xuleetsgeeye!!!
2014-03-04
zochin:
брэд питт bas haruudiig hamgaalj tedend elgemseg handdag tednii erh ashgiig hondoj baigaa ni saihan hereg baina.sain yils baina.
2014-03-04
zochin:
ih ajilsag gesen ygyy.
2014-03-04
үүнээ:
бурханг биш бурхныг
2014-03-04
mongol:
mongol khyykhnyyd goo saikhnii salon ruu uraldaad setgyylchid ni ch iimerkhyy asuult tabij medekhgyiee, yamar brand kheregledeg, yamar beleg abdag gej balairdag bizdee
2014-03-04
монгол:
бүсгүйчүүд ихэнх цагаа гоо сайхандаа зориулдаг. хаанаас ч билээ би нэг зүйлийг уншиж байсан юм. эмэгтэй танд 24 цаг байна гэж бодвол та есөн цагийг нь гоо сайхандаа зарцуулж, үлдсэн цагийг нь ажил, гэр бүл. энэ болохгүй шүү дээ. эмэгтэй хүн байлаа гээд амьдралын хамгийн чухал зүйл хөдөлмөр хаана гээгдээд байна аа гээд л би дуу алдсан. тэр өдрөөс эхэлж, миний цаг завыг үрж буй үс болон бусад зүйлийг бүгдийг нь би биенээсээ зайлуулж, хөдөлмөр гэх агуу бурханд энэ биеэ зориулсан. мөнгийг ямар амттайг би мэднэ. хөдөлмөр ч түүнээс дутахааргүйг би мэднэ.
2014-03-04
иргэн:
авъяастай ухаантай юмаа гайхалтай
2014-03-04
zochin:
manai mal jvjigchid neg iim aguulga tomtoi utgatai yriltslag ugch suraasai
2014-03-04
bi medne:
zovlon uzsen huuhen bn.hariuluud unehee gaihaltai
2014-03-04
bbbb:
haruud uursduu aziuadiig ih yalgavarlan gaduurhdag humuusdee.
2014-03-04
zochin:
ene emegtei jujigchin hunii orgild garchee...
2014-03-04
zochin:
ene emegtei jujigchin hunii orgild garchee...
2014-03-04
zochin:
ene hun l iim hariult ugnu arisni uzliin daramt gedgiig iluu medersen uchraas, gehdee gaihaltai l emegtei baina. amjilt husiye.
2014-03-04
zochin:
ene bol hollywood
2014-03-04
tuya:
shan asuult, hariultuud bn, taalagdlaa
2014-03-04
tuya:
shan asuul, hariuluud bn, taalagdlaa
2014-03-04
irgen:
yamar mundag xariult ve, emegtei xunii goo saihan ertontsiig avarna gedeg ug bdag biluu minii xubid emegtei xunii ene jujigchin busguin uxaan shig uxaan l ertontsiig avrax bxaa, amjilt
2014-03-04
irgen:
yamar mundag xariult ve, emegtei xunii goo saihan ertontsiig avarna gedeg ug bdag biluu minii xubid emegtei xunii ene jujigchin busguin uxaan shig uxaan l ertontsiig avrax bxaa, amjilt
2014-03-04
irgen:
yamar mundag xariult ve, emegtei xunii goo saihan ertontsiig avarna gedeg ug bdag biluu minii xubid emegtei xunii ene jujigchin busguin uxaan shig uxaan l ertontsiig avrax bxaa, amjilt
2014-03-04
sok :
гайхалтай
2014-03-04