Жорж хунтайж Австралид айлчилна
Их Британийн гурав дахь үеийн угсаа залгамжлагч, Кэмбрижийн хунтайж Жорж Александр Луи ирэх сард буюу есөн сартайдаа анхны албан ёсны айлчлалаа хийх гэж буй талаар Кенсингтоны ордноос мэдээлсэнийг “ВВС” агентлаг уламжлалаа. Тэрбээр хэдэн сарын өмнө айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Их Британийн хамгийн залуу болон олны анхаарлыг татсан төлөөлөгчөөр нэрлэгдсэн тухай Хатан хаан мэдэгджээ.
Хатан хаан II Элизабет хунтайжийн аюулгүй байдалд ихэд санаа зовж байгаа учир ордны 70 гаруй цэргийн хамгаалт дор явуулахаар болжээ. Жорж хунтайж ирэх сард аав Кэмбрижийн гүн Уильям, ээж гүнгийн ахайтан Кейт Миддилтон нарынхаа хамт Австрали болон Шинэ Зеландад айлчлахаар болжээ. Хоёр дахь үеийн угсаа залгамжлагч түүний эцэг Уильям хунтайж тус бүс нутагт дөрвөн удаа албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд анхны буюу 1983 оны айлчлалынхаа үед мөн есөн сартай байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ