Шинжиан Уйгарчууд халдлага үйлджээ
Өнгөрсөн ням гарагт Хятадын Кунмин хотын галт тэрэгний буудалд хутга барьсан бүлэг этгээдүүд иргэд рүү халдсаны улмаас 29 хүн амиа алдаж, 130 хүн шархадсан билээ. Энэхүү халдлагыг нийт найман хүн үйлдсэн болохыг тогтоож, хэрэгтнүүдийг баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тэдний зургаа нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй аж. Гэмт этгээдүүдийн дөрвийг нь цагдаа нар хэрэг болсон газар буудаж, амийг нь хороосон юм. Хятадын эрх баригчид Шинжиан мужийн Уйгур үндэстнүүд дээрх аймшигт халдлагыг үйлдсэн гэж олон нийтэд мэдээллээ.
Хятад улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Мин Жианжу “Террорист халдлага үйлдэгчдийг хатуу шийтгэнэ” гэж хэлжээ. Олон нийтийн сүлжээгээр гэмт этгээдүүд халдлага хэрхэн үйлдэж буй дүрс бичлэг цацагдсан байна. Цагдаагийн дарга Вань Ли дээрх дүрс бичлэгийг сүлжээгээр цацсан хүмүүсийг орон даяар эрэн сурвалжиж эхэлсэнээ мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ