Януковичийн хүсэлтээр Крымд цэрэг оруулсан гэв

img

Өнгөрсөн сарын сүүлчээр эх орноосоо дүрвэсэн Украины Ерөнхийлөгч Виктор Янукович Крымийн иргэдийг хамгаалах зорилгоор цэрэг илгээхийг ОХУ-аас хүссэн гэж НҮБ-ын Москва дахь элч Виталий Чуркин мэдэгдлээ. Тэрбээр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан дээр “Ерөнхийлөгч Янукович өнгөрсөн сарын 27-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд захидал ирүүлсэн. Уг захидлын хуулбарыг төлөөлөгчдөд үзүүлэхэд бэлэн” гэдгээ төлөөлөгч орнуудад мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр “Крымт цэргийн ажиллагаа явуулж буй нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн зааварчилгаа бус Януковичийн хүсэлт” гэдгийг онцолжээ.

НҮБ-ын төлөөлөгчид “Януковичийн захиалгаар цэрэг оруулж хүч түрэх нь буруу учраас энэ үйлдлээ нэн даруй зогсоо” хэмээн шаардсан байна.

Янукович нь Украин дахь Оросын иргэдээс ихэхээн дэмжлэг хүлээдэг байсан юм. Тиймээс ч түүнийг огцорсны дараа Украины Орос иргэд түлхүү амьдардаг мужуудад эмх замбараагүй байдал үүссээр байгаа юм. Крымээс гадна Орос иргэд түлхүү амьдардаг Донецк, Одесса мужид тогтворгүй байдал үргэлжилж байна.

“Ukraine TV” мэдээлж буйгаар, “Өчигдөр Оросын цэргүүд болон Москваг дэмжигч цагдаагийн бие бүрэлдэхүүн Крым дэх Украины цэргийн баазыг бүсэлсэн” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ардчилал:
ардчилал бол зүгээр л баг. үндэсний эрх ашиг хаана байна тэнд бүх юм зөв байх болно. украйн хоёр хуваагдах ёстой. энэ бол ардчилал юм. ардчилагдах тусмаа үндэстэн устах тавилантай. удахгүй германууд гетлерийг санах болно.
2014-03-04
эрка:
янукович муу ч гэсэн сонгуулиар сонгогдож гарч ирсэн ерөнхийлөгч юм. тухай үед ану, европын холбоо тэр сонгуулийг хүлээн зөвшөөрсөн юм. сонгууль бол ардчилалын нэг илэрхийлэл юм. одоо хүчээр тэр ерөнхийлөгчийг авч хаясан энэ үйлдлийг ану, европын холбоо зөвтгээд байдаг нөгөө ардчилал нь хайчсан бол гэх асуулт гарч ирээд байгаа биз. жишээлбэл-германы ерөнхийлөгчийг нацистууд нь аваад хаячихав ану, европын холбоо шууд нато-ийн цэрэг оруулна биздээ. эсвэл өөрт нь ашигтай бол нацистууд ч байж болно. одоо украинд яг ийм л юм болоод байна-өөрт нь ашигтай бол хэн ч байсан хамаагүй. тэр ардчилал ёстой хамаагүй падлиа алга.
2014-03-04
зочин:
манай монголын зарим хүүрнүүд яалгаагүй оросын цэрэг авч ирэх сонирхолтой л байгаа
2014-03-04
tamgach:
saihaan saihan heden orsuudiig daraa nich gesen banderiihan ustgah tom bolomj oros hel bol hogiin sav tend orsiig hyn byr es hysne
2014-03-04
ssss:
setguulch nertei malaa yamaa aytyaihan orchuulchihaj chadahgui durak ve. nub-iin moscva dahi elch chrukin bi*e. orosiin holboonii ulsaas nub-d suugaa elchin said churkin geech. esregeer ni *h yamaa
2014-03-04