14 байцаагчийг халжээ
2013-2014 онд 76 гаалийн улсын байцаагчид сахилгын арга хэмжээ авч хариуцлага ногдуулсан байна. Эдгээр байцаагч нь үүрэгт ажилдаа хайнга хандсан, өргөсөн тангарагаасаа няцсан, үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн аж.
Тухайлбал, 14 гаалийн улсын байцаагчийг үүрэгт ажлаас нь халж, 18 байцаагчийн зэрэг дэвийг бууруулжээ. Мөн найман байцаагчийн албан тушаалыг бууруулан, зургаан ажилтны гаалийн улсын байцаагчийн эрхийг хасч, 30 хүнд сануулах арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн боомтуудын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор хөдөлгөөнт хяналтын алба байгуулж, гаалийн улсын байцаагчийн мэргэшүүлэх үйл ажиллагаа явуулан, шинэ залуу боловсон хүчин авч, удирдлагын цомхон шинэ баг бүрдүүлсэн болон хянаж, шалгах тоног төхөөрөмжүүдийг шинэчилжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ