Эрүүгийн шинжтэй зөрчил 2,4 дахин нэмэгджээ

img

Гааль дээр илэрч буй эрүүгийн шинжтэй зөрчил өнгөрөгч оныхоос 2,4 дахин ихэссэн байна. Ихэвчлэн улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх, татвараас зайлсхийх оролдлогууд гардаг аж.

Тухайбал, гар утас хууль бусаар нэвтрүүлэх татвараас зайлсхийх оролдлого гарч байгаа ба улс орны шуудан илгээмжийн гаалийн DHL дэх салбарт 1400 гаруй гар утсыг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан байна. Энэ ажилд тухайн салбарын ажилтнууд нь өөрсдөө холбоотой байжээ. Уг оролдлогыг олон улсын жуучлалын асуудал хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор илрүүлсэн байна. Мөн энэ сарын нэгэнд 6,2 кг мөнгөн эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдсоныг илрүүлжээ. Энэ мэтчилэн Турк, Солонгос улсаас алт мөнгөн эдлэлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн оролдлого илэрдэг аж. Харин АНУ-аас ирсэн чингэлгүүдээс хэд хэдэн удаа бууны сум илэрч байсан. Хамгийн сүүлийн тохиолдлоор хоёр өдрийн өмнө 26 мянган ширхэг сум илрүүлжээ.

Энэ тухай Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат “Эрүүгийн шинжтэй зөрчил өмнө оныхоос ихсэж байгаа ч манай гаалийн байгууллагынхны зөрчил илрүүлэх түвшин дээшилсэн” гэж дүгнэж байгаа хэллээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ