Украины зарим иргэн Орос руу дүрвэж байна
Украинд өрнөж буй дотоодын үймээн самууны улмаас орон гэрээ орхин Орос руу дүрвэсэн иргэдийн тоо 675 мянгад хүрсэн тухай ОХУ-ын Хил хамгаалах албанаас мэдээлжээ. Дүрвэн гарч буй ихэнх иргэн нь хоёр улсын хилийн ойролцоох Белгород, Ростов, Брянск, Курск хот болон Краснодарын хязгаар дахь түр орогнох байруудад хорогдож буй гэнэ.
1
“Орт 1” телевизийн мэдээлж буйгаар “Зөвхөн өнгөрсөн сард гэхэд л Ростовын тойрог руу дүрвэсэн Украинчуудын тоо өмнөх сартай харьцуулахад 53, Курскийн тойрогт шилжин суурьшигчдын тоо 71 хувиар өссөн байна. Мөн ОХУ-ын Холбооны цагаачлалын албаны мэдээгээр тус улсаас иргэншил хүссэн Украинчуудын тоо эрс нэмэгдэж байгаа” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ