Шакирагийн нэрэмжит сургууль нээгдлээ
Нэрт дуучин Шакира өөрийн төрөлх нутаг Колумбид ар гэрийн асуудалтай хүүхдүүдэд зориулж дунд сургууль нээсэн байна. Шакирагийн ивээл дор ажиллах тус сургууль нээлтээ өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний өдөр хийжээ.
1
Шакира үүнтэй холбогдуулж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүүхэд болгон сурч, боловсрох эрхтэй билээ. Би энэ үйлдлээрээ тухайн хүүхдэд мэдлэг боловсрол олгосноор гэр бүлийнх нь асуудлыг шийдвэрлэж болно гэдгийг харуулахыг зорьсон. Асуудалтай хүмүүс сурч, боловсорч чадвал нийгэм ч тэр хэрээр сайн тал руугаа өөрчлөгдөнө” гэж ярьжээ. Шакирагийн нээсэн дунд сургууль Картахена хотод байдаг юм. Тус сургуульд хоёр ээлжээр 1700 хүүхэд суралцах боломжтой гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ