1749.90 төгрөгийн хаалтын ханшаар 5 сая ам.доллар худалджээ
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк 1749.90 төгрөгийн хаалтын ханшаар 5 сая ам.доллар худалджээ. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 34 сая юань худалдан авах санал ирүүлсэн хэдий ч Монголбанк оролцоогүй байна.
Түүнчлэн 3 дугаар сарын 4-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 12.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ