Найман настай хүүг залилж, гэрээс нь хулгай хийжээ

img

Нийслэлийн Баянгол дүүрэгт гэртээ ганцаараа байсан хүүхдийг залилж, хулгай хийсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, найман настай, эрэгтэй Б-г гэртээ ганцаараа байхад нь 30 орчим насны үл таних эмэгтэй “Ээжийг чинь баярлуулья” хэмээн хуурч гэрт нь орсон байна. Ингэхдээ уг айлаас монетон ээмэг болон кулон, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг хулгайлан гарч явжээ. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Иймээс иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй, гэртээ ганцааранг нь орхихгүй байх, танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байхыг хүүхэддээ сануулахыг хууль хяналтын  байгууллагаас анхааруулж байгаа юм.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gazar yah be! ter muu hvvg alchaagvi ni yamai!bolgoomjtoi bai etseg ehchvvd !!
2014-03-06