Машин, автобустай мөргөлдөж жолооч нь хүнд гэмтжээ
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн автобусны хуучин эцсийн буудлын авто зам дээр машин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага өчигдөр Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад “Сонато” маркийн суудлын автомашин, Дево загварын Автобус-3 ОНӨҮГ-ын нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн байжээ. Үүний улмаас автомашины жолооч 26 настай эрэгтэй хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхны туслаж үзүүлэн, ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ