Дахин 16 үхэр шүлхийгээр өвчилжээ

img

Сүхбаатар аймгийн Онгон суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр шүлхий өвчин гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн зургаа, Хэнтий аймгийн нэг, Дорноговь аймгийн таван сум буюу гурван аймгийн 12 суманд 3181 үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг зориудаар устгаад байсан.

Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд 16 үхэр нэмж шүлхийгээр өвчилсөн байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд найм, Түвшинширээд дөрөв, Асгат суманд нэг өвчилсөн бол Дорноговь аймгийн Алтанширээ, Айраг, Иххэт суманд тус бүр нэг үхэр шүлхий тусчээ.

Дээрх гурван аймгийн 12 сумын нийт 2359139 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 296 цэгт 1869 хүн 319 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
negee altanhuagiin ulsad tyryylgeed baisan aimguud yu bolood bna. magtaad l syid baisan biz dee, hudal shagnal hynddej
2014-03-04