“Тавантолгой” ХК-ийн үнэт цаасны ханш 1.38 хувиар буурлаа
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 21 ХК-ийн 85286 ширхэг хувьцааг арилжжээ. Энэ өдөр нийт 52 хэлцэл хийгдэж, 35 сая 725 мянга 20 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
ТОП-20 индекс 16312.21 нэгж болж өмнөх өдрөөсөө 9.26 нэгжээр буюу 0.06 хувиар буурчээ. Мягмар гарагийн арилжаагаар “Алмаас” ХК 14.78 хувь, “Монгол савхи” ХК 9.09 хувь, “Хай би ойл” ХК 6.25 хувиар үнэт цаасны ханш нь тус тус өсч, бусад компаниудаа тэргүүлжээ. Харин “Багануур” ХК 6.83 хувь, “Монголын цахилгаан холбоо” ХК 2.58 хувь, “Тавантолгой” ХК 1.38 хувиар үнэт цаасны ханш нь буурсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ