“Үнэ цэнэтэй тоглогч” -оор Б.Билгүүн шалгарлаа

img

 

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн энэ улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” буюу MVP-гээр “SВL Хасын хүлгүүд” багийн тоглогч Б.Билгүүн шалгарлаа.

Тэрбээр энэ улиралд дунджаар 20,7 оноотойгоор буюу  самбараас бөмбөг авалт 9,1, оновчтой дамжуулалт 3,9 , бөмбөг таслалт 2,5, хаалт /блок шот/ 2,3  хийсэн үзүүлэлтээр энэхүү шагналыг хүртэж байгаа юм. Мөн Б.Билгүүн дээрх үзүүлэлт тус бүр дээр лигийн эхний 10 байрт шалгарсан байна.

Харин Үндэсний Супер лигийн өнгөрсөн улирлын "Үнэ цэнэтэй тоглогч"-оор “УБ Альянс Тэх Харцага” багийн төвийн тоглогч Б.Одбаяр шалгарч байжээ.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ