МУИС-ийн волейболчид аваргалжээ

img

Монголын Оюутны аварга шалгаруулах 2014 оны спортын тэмцээнүүд үргэлжилж байна. Энэ удаа оюутнууд спортын 10 төрөлд аваргаа шалгаруулах ба жүдо бөх болон гандболын улсын аваргууд тодроод байгаа билээ. Тэгвэл гар бөмбөгийн тэмцээн өнгөрөгч сарын 28-ны өдрөөс энэ сарын 03-ныг хүртэл МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спорт зааланд болж өндөрлөлөө.

s

Волейболын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэл болон хөдөө, орон нутгийн 13 их, дээд сургуулийн эрэгтэй 13, эмэгтэй 10 багийн 270 гаруй тамирчин өрсөлдөж, аваргаа тодруулсан юм. Тэмцээний Ерөнхий шүүгчээр Монголын волейболын холбооны шүүгч А.Дорж ажиллажээ.

s

Тэмцээний дүнг хүргэж байна.

Эрэгтэй баг:

  1. Г.Галбадрах дасгалжуулагчтай, М.Мөнхсайхан ахлагчтай МУИС
  2. С. Амгаабазар дасгалжуулагчтай, Б.Наранбаяр ахлагчтай ХААИС
  3. Р.Тамираа дасгалжуулагчтай, Э.Энхбаясгалан ахлагчтай МУБИС a

Эмэгтэй баг:

  1. Ч.Ням дасгалжуулагчтай, С.Отгонбямба ахлагчтай ШУТИС
  2. Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Баярмаа ахлагчтай МУБИС
  3. Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Ш.Мөнхзүл ахлагчтай МУИС-ийн баг тамирчидs

s

Байгууллагын дүнгээр:

  1. Г.Галбадрах дасгалжуулагчтай  МУИС
  2. Р.Тамираа дасгалжуулагчтай МУБИС
  3. М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС

z

Монголын оюутны аварга шалгаруулах спортын тэмцээн шатрын төрлөөр үргэлжилнэ. Оюутан шатарчид энэ сарын 13-15-ны өдрүүдэд “Зуун шатар” клубын байранд оюуны бяраа үзнэ.

a

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ