Залуусын спорт өдөрлөг эхэллээ
Бүтээн байгуулагч салбарын залуусын спортын өдөрлөг өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны дэргэдэх “Авто замчин залуучуудын холбоо”-ны тэргүүн Н.Мөнхбаясгалан, ССАЖЯ-ны дэргэдэх Спортын бэлтгэлийн төвийн дарга Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар, Эрчим хүчний яамны дэд сайд Д.Доржпүрэв болон МЗХ-ны төлөөллүүд оролцсон байна.
ы
Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам гэсэн бүтээн байгуулалтын дөрвөн яамны салбаруудаас төрийн болон, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдээс шигшээ 20 баг сагсанбөмбөг, ширээний теннис, дартс, шатар гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байна. Өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаа маргааш болох бөгөөд аль салбарын бүтээн байгуулагч залуучууд спортоор хамгийн шилдэг вэ гэдэг нь тодрох ажээ.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ