Д.Энхжаргал: Эмэгтэйчүүд биднийг хүүхэд төрүүлдэг машин гэж харж байна

img

Жил бүрийн “Мартын 8” буюу Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдрийг угтан зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган энэ удаад “Хүн ам-хөгжил-хүний эрх” сэдвийн хүрээнд зохиогдсон юм. Хоёр үргэлжилсэн тус чуулганы үеэр охид, эмэгтэйчүүдийн “хүний эрх”, жендерийн тэгш эрхийг зөрчихөд хүргэж буй төрийн бодлогод хийсэн дүн шинжилгээнүүдийг олон нийтэд танилцуулж, боломжит шийдлүүдийг  тодорхойлсон юм.

5

Тухайлбал, улс төр, эдийн засгийн үзүүлэлтүүдээр эмэгтэйчүүдийн байр суурь эрэгтэйчүүдийнхээс доогуур байна, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд алдагдаж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн түвшин өндөр хэвээр, байгууллагын орчин дахь бэлгийн дарамт түгээмэл гарсаар, гудамж талбай, олон нийтийн газар ч охид эмэгтэйчүүд бэлгийн халдлага, доромжлолд өртсөөр байгаа нь эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхээ эдлэх боломжийг хязгаарлаж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн бодит оролцоогүйгээр боловсруулсан бодлого нь жендерийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх, гэр бүл болон нийгэм дэх эрх мэдэл, хөдөлмөрийн уламжлалт хуваарь, жендерийн хэвшмэл ойлголтыг гүнзгийрүүлж, охид эмэгтэйчүүдийн “хүний эрх”-ийг ноцтойгоор зөрчих аюултай байна. Үүнээс гадна хүн амын тоог өсгөх “Олуулаа” хэмээх өрөөсгөл бодлого баримталж, төрчихсөн хүнээ аль болох эрүүл, чадавхтай, урт удаан наслуулах тал дээр бага анхаарч ирлээ хэмээн тус чуулганд оролцогчид оролцогчид онцолсон юм.

5

Энэ талаар МОНФЕМНЭТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч д.Энхжаргалаас тодруулсанаа хүргэж байна.

6

-Чуулганы үеэр 2014 онд батлагдсан “Монгол Улсын төрөөс амын хөгжлийн талаар баримтлах бодлого” болон Шинэчлэлийн Засгийн газраас “Төрөөс хүн ам, хөгжлийн талаар баримтлах цогц бодлог баримталж буй бодлогын баримт бичиг”-ийг харьцуулсан мэдээлэл хийсэн. Ер нь эн хоёр бодлогын баримт бичигт ямар дүгнэлт хийж байна?

-Төрийн бодлого гэдэг залгамж чанартай байх ёстой. Нэг нам гарч ирээд хэсэг албан тушаалтнууд нь өмнөх 8-10 жилийнхээ  ажлыг үгүйсгэж баллуурдаад байна. Энэ нь тухайн Засгийн газар юм уу тухайн намд оноо авах үйлдэл байж болно. Гэтэл энэ нь хэнд нөлөө үзүүлэх вэ. Ард түмэн бидэнд нөлөөлнө. Хүн амын амьжиргааны түвшин, амьдралын чанарт нөлөөлнө. Гуталчин гутлаа хийхдээ хэр бөх вэ гэдгийг мэддэг. Харин хэрэглэгч гутлын өмсөж үзээд надад хэр эдэлгээтэй байх вэ гэдгээ мддэг. Үүнтэй адил төрийн бодлого гэдэг миний амьдралд яаж тусах вэ гэдэг нүдээр  бид хардаг. Гэтэл төрийн ажлыг шүүмжиллээ гэдэг. Тэд биднийг төлөөлж  гарч ирсэн. Тийм болохоор бидний  хэрэгцээ, туршлага дээр тулгуурлах ёстой. Яагаад гэвэл энэ хүн амаа өсгөх бодлогын гол хэрэгжүүлэгч нь эмэгтэйчүүд. Хууль санаачлагчид биднийг обьект, хүүхэд төрүүлдэг машин гэж харж байна. Гэтэл бид энэ бодлогыг тодорхойлох, боловсруулах, хэрэгжүүлэх хянах, үнэлэхэд субьект болон оролцох ёстой. Гэтэл эмэгтэйчүүд бидний оролцоогүйгээр гарсан бодлого яаж байна. “Төрөөс хүн ам, хөгжлийн талаар баримтлах цогц бодлог баримталж буй бодлогын баримт бичиг”-ээс харахад “... Яаралтай хүн амаа өсгөх” гэж заасан эмэгтэйчүүд төрийн бодлогын золиос болж ашигладахаар харагдаж байна.

6

Тэгээд энэ төслөө олон нийтэд танилцуулахдаа эхчүүд та нар цалинтай болно.  2 нас хүртэл хүүхдээ харахаар цалин өгнө гэдэг. Цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэж анх бодож байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүн саяхан хэлэхдээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний  50 хувь гэж байна. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 мянган төгрөг. 100 мянган төгрөгөөр 2 болон түүнээс дээш жил амьдралаа түгжүүлэх үү. Хүүхдээ харах хугацаандаа 100 мянган төгрөгийг авч болно. Энэ хуулиндаа “ажлын байр найдвартай хадгалагдана”  гэж оруулж өгсөн ажил олгогчид юу гэж үзэх вэ.  Нэгд, тухайн ээж цалинтай болчихсон юм чинь тэрийгээ л аваад байж байна биз гээд залуу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг ажилдаа авахаас цааргалдаг болно. Нэг талдаа  хүүхдийг олон болгох бодлого төр засагт ээлтэй юм шиг хэрнээ залуу гэр бүлд ялангуяа залуу эмэгтэйчүүдэд ажил олдох боломж байхгүй болгоно гэсэн үг. Дээд боловсролтой хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд гээд ад үзээд байдаг. Боловсролдоо оруулсан  хөрөнгө оруулалтыг бодит амьдрал болгож чадах уу гэдэг асуудал гарна. Өөр нэг асуудал нь 3дах, 4 дэх хүүхдийг илүү дэмжсэн бодлого.  Залуу эмэгтэйчүүд 2 жилийн зайтай төрлөө гэхэд 8 жил гэртээ суусан эмэгтэйг ажилд авах газар олдох уу. Тэр хүн  ажилд орохгүй байлаа гэхэд гэрт ямар байр суурийг эзлэхэв. Нөхөр нь би хамаг орлогоо олж байна. Чи дуугай бай гэнэ. Дээр нь газар эзэмших, өв залгамжлах, орлого олох боломжийг хааж ядуурлын  болон хувь хүний эр чөлөөгүйн гинжинд насаар  нь байлгах бодлого гэж харж байна. Зөвхөн хүүхэд л төрүүлдэг. Тийм учраас төрөөс гарч байгаа энэ бодлогуудад хэт жолоодогдож хөтлөгдмөөргүй байна. Эцсийн үр дүн ачаалал нь залуу эмэгтэйчүүдэд ирнэ. Гэхдээ зөвхөн залуу эмэгтэйчүүд гэхгүй. Залуу гэр бүлд ирнэ. Тэдний аав ээжүүдэд нь ирнэ.

6

Чуулганы явцад өмнөх бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд одоо хэрэгжиж байгаа хүн амын хөгжлийн бодлогын үндсэн зарчим үзэл баримтлал нь болж байна. Хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлнэ. Хүний эрхийг дээдэлнэ.  20 жилийнн өмнө авсан Засгийн газрын мөрийн хөтөлбөртэйгээ үзэл баримтлал нь нийцнэ. Мэдээж нааш цааш  нь өөрчлөөд сайжруулах зүйл нилээн байгаа. Харин одоогийн шинээр өргөн баригдаад батлуулах гээд байгаа “Хүн амын хөгжлийн цогц бодлого”-д нь хамгийн чухал хэсэг болох амьдралын чанарыг дээшлүүлэх гэдэг зүйлийг авчихсан байна. Амьдралын чанар гэдэгт эх хүүхэд эрүүл байх чанартай боловсрол эзэмших, амьдралд хүрэлцэхүйц хангалттай орлоготой бай,х зохисто орон байртай байх зэрэг асуудлууд багтдаг.  Гэтэл хүүхэд  л төрүүлээд бай. Олуулаа л больё гэж байна. Одоогийнх шиг ясли, цэцэрлэг сургууль, амьдрах орон гэрийн асуудал тасрахгүй үргэлжилнэ. Найман жил 3 хүүхэд гаргасан эхнэр, гэр бүлээ тэжээж байгаа нөхөр хоёр ярилцаад байртай болохыг хүслээ. Ээжийн сард оруулж байгаа орлого 100 мянган төгрөг нь  хүүхдийн хэрэглээнд л яваад өгнө. Ганц хүний цалингаар байр авах боломжгүй. Зээл хөөцөлдъе гэхэд эхний шалгуур дээр л бүдэрнэ. Банкууд ямар шаардлага тавьдаг билээ. Хамтран зээлдэгч  хангалттай хэмжээний орлоготой байна гэдэг. Гэтэл эхнэрийн 100 мянган төгрөгийг хангалттай хэмжээний орлого гэж үзэх үү гэх мэтийн олон асуудал дагалдаж байгаа. Нэг талаасээжийг хамгаалаад мөнгө өгөөд амжиргаанд нь нэмэр болоод байгаа юм шиг хэрнээ нөгөө талаар насаараа ядуурлын нөхцөлд амьдрах үүдийг нь нээж өглөө гэж бид харж байгаа.

6

-Сүүлийн жилүүдэд боломжийн амьдралтай айлууд олон хүүхэдтэй болж байгаа харагддаг?

-Энэ шинээр гарах гэж байгаа хууль залуу буюу залуувтар гэр бүлийг дэмжсэн бодлого. Тэгэхээр амьдралын чанар гэж юуг хэлээд байгаа юм. Хүн ам зүйчидийн судалгаагаар  хүн ам огцом өсөх боломжтой үе нь тухайн улс оронд нэг л удаа тохиодог гэж үзсэн. Тэр онолоос гажсан нэг ч улс орон байгаагүй гэдэг. Тэгвэл Монгол  Улсын хувьд тэр огцом төрөлтийн үе нь 1960-1970 онд тохиочихсон гэж дүгнэсэн. Тэгэхээр хичнээн мөнгө амлаад, боломж олгосон ч тэр хэмжээнд хүрэхгүй. Энэ нөхцөлд яах вэ гэхээр одоо төрчихсөн байгаа, эсвэл ирээдүйд төрөх эмэгтэйчүүдээ яаж эрүүл, чанартай боловсролтой байлгах вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Сүүлийн жилүүдэд боломжийн амьдралтай хүмүүс эсвэл бүр амьдралын боломж тааруу хүмүүс олон хүүхэдтэй болж байна. Амьдралын боломж бололцоо муутай гэр бүлд төрж байгаа айлын хүүхдийн амьдралын чанарын түвшин ямар байхав. Тэдгээр хүүхдүүд монголын эдийн засгийн  хөгжил, нийгмийн амьдралд нөлөөлөхүйц капиталд болж чадах уу үгүй юу гэдэг асуудал ч яригдана.

5

-Хүүхдийг 3-аас дээш төрүүлж байж төрдөө үнэлүүлэх болж байгаа нь хэтэрхий явцуу санагддаг.  1-2 хүүхэд гаргасан эхчүүдийг ээж гэж үзэхгүй байна хэмээн гомдоллох ээж ч таарч байлаа?

-Тийм хүүхдийг ялгаварлаж байна. Нэг дэх, хоёр дох хүүхэд яах вэ гурав дахь хүүхдийг гаргаж байж ээж гэж онцгойлон авч үзнэ, төр засаг чинь анхаарна  гэж эх хүүхдийг ялгаварлал үүсгэж байна. Хүн амын бодлогын асуудалд төрөлт нас баралт, шилжих хөдөлгөөн гэсэн гурван баганы хүрээнд явагддаг. Энэ гурван багана нь хоорондоо харилцан хамааралтай байдаг. Одоогийн төсөл зөвхөн 2-3 жилийн зайтай аль болох олон төрөх асуулдлыг л яриад байна. Гэтэл хүн амын дундаж наслалтыг яаж нэмэгдүүлэх вэ, нас баралтыг яаж бууруулах вэ, юунаас үүссэн шалтаг шалтгааныг тогтоож, бууруулах арга замыг гаргасан судалгаа байхгүй байна. Дээр нь дотоодын шилжих хөдөлгөөн хэт их болоод Улаанбаатарт хүн амын 3/1 нь амьдраад хөдөө эзгүйрээд байна. Тэгэхээр хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх бодлогыг яах юм. Хүн ам 4 сая, 5 сая хүрлээ гэхэд дөрвөн уулынхаа дунд  шахцалдаад ингээд байгаад байх юм  уу.

6

Боловсролын хувьд үнэ төлбөргүй гэж байгаа. Үнэндээ төлбөртэй ш дээ. Яагаад гэвэл эхчүүд боловсролын салбарын зардлаас адилхан үүрэлцэж байна. Сургууль цэцэрлэгийн засварын мөнгө, хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн хэрэгсэлийг жагсаалтыг хүргэж өгдөг зардал өснө. Тэгэхээр хүссэн хүсээгүй Засгийн газрын бодлого ямар байна вэ, орчин ямар байна вэ гэдгээс хамаарч нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлүү хүүхэд төрүүлэх үү үгүй юу гэдгээ шийднэ. Тэгэхээр энэ бодлого үнэхээр хүнийг хүн шиг амьдруулж чадахуйц бодлого байж чадах уу. Эдийн засгийн хувьд тэр гэр бүлд эмэгтэйчүүдэд таатай байж чадахгүй бол гэрлэлтээ хойшлуулах, хүүхэд төрүүлэх насаа хойшлуулах эсвэл цөөхөн хүүхэд гаргах шийдвэр гаргасаар л байх болно.

6

Жишээ нь, 20-иод жилийн өмнө 10000 мянган хүн төрж байсан амаржих, өнөөдөр 70 мянган хүн төрж байгаа үеийн амаржихийн тоо хэвээрээ байна.  10 мянган хүн төрж байсан төрөх эмнэлэг чинь 21 аймагтаа хуваарилагдаж байсан. Одоо тэгтэл хүн амын 3/1 нь амьдарч байгаа нийслэл хотын 3 төрөх эмнэлгүүдэд ямар ачаалал үүсгэж байгаа билээ. Тэгээд бодохоор эрүүл аюулгүй орчинд төрөх гэдэг асуудал өөрөө аймшиг болж байна.

6

Ажлын байрны зарыг харахаар 45-аас дээш насныхан бол ажил төрөлд орох боломжгүй байна. За яахав нас нь залуу байлаа гэхэд ажлын туршлага шаардсан шалгууруудтай байна. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эмэгтэйд ямар туршлага байх вэ. Зөрчилдсөн олон асуудал байхад ажлаа хийж чадахгшй бурууг тухайн эмэгтэй рүү чихээд өөрсдөө хариуцлагаас бултаж байна. Гэтэл эдгээр асуудлыг төр бодлогоороо гаргаад тавьчихлаа. Дээхнэ үед гурван хүүхэлд гарагсан эмэгтэйг дархан бэр гэж үздэг байсан.  Харин хүн ам зүйн онолоор эмэгтэй хүн ядаж нэг охин төрүүлж байж тухайн улсын хүн амын эргэн нөхөгдөх түвшинд оруулж байгаа хувь нэмэр гэж үздэг байна. Яагаад гэвэл охин нь улсдаа дахин хүн төрүүлж өгдөг. Гэтэл эмэгтэй хүүхэд төрүүлээгүй бол нөхөн үржихүйн коэфицент 0 гэж үздэг. Саяхан цахим ертөнцөд “дархан бэр бол урамшуулаад гурван охин төрүүлэх юм бол хөөнө” ч гэх шиг мэдээлэл бичицгээж байхыг харсан. Тэгэхээр эмэгтэйчүүдээ ялгаварлаад, эмэгтэйчүүдээ дорд үзэж байгаа нийгэмд хүн ам өснө гэж бараг байдаггүй гэдгийг л хэлмээр байна.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ хүнийг тэнэг гэж байгаа хүмүүс огт юм бодддогүй мангарууд байна. энэ их зөв зүйлийг хэлсэн байна.
2014-03-06
irgen:
hichirhiilliin esreg undesnii tub heterhii ikh tur zasgiig shantaachilj mungu salgadag end ajilladag humuus bugdeeree herhen yajk shantaach hiih argad suraltscan yum shig sanagddag. emegteichuudiin erh gej hii yum yariad zoblond amidarch bgaa tsuun heden busguichuud.n zoblongoor mungu olj amidardag garuud
2014-03-05
иргэн:
төр хүүхэд үнэлж 3-аас дээш хүүхдэд мөнгө олгодог гэж бодож явдаг гар байдаг л байна. хүүхэд мөнгөөр үнэлнэ гэж энхжаргал л бодож чадах байх. 1-2 хүүхдийг эцэг эх нь төрийн дэмжлэггүй өсгөх, 3-аас дээш бол ачаалал их болох тул төрөөс дэмжлэг үзүүлж туслах л асуудал байгаа биз дээ. тун ч гүехэн боддог хүүхэн байна. ийм чадваргүй хүмүүс л ажлын байр олдохгүй элдэв төрийн бус байгууллага байгуулж төслийн мөнгө горьдож явдаг байх
2014-03-05
иргэн:
эрэгтэй хүн-хүүхэд хийдэг машин. хахаха. хүүхэд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн. бүгд машин байхаа болиод бүтээгдэхүүнгүй жаргая
2014-03-05
sanaa:
huuhed turuuleh hun amaa usguhud eserguutseh um bhgui harin huuhdee usguj humuujuuleed gertee suuj bgaad ajildaa oroh geheer avahgui nasni hemjee zaachih ni gomdoltoi dundaj nasni emegteichuud chin ajildaa hariutslagtai mun turshlagatai gej bodoj bna. niitlel taalagdaagui bol taalagdaaguigee l bichne biz bie bienee bitgii eldeveer bichij doromjilj baildaa minii mongolchuudaa
2014-03-05
amar:
ene enhjargal gedeg chin yaasan teneg huuhen be...
2014-03-05
zocnin:
ooroo l gon bie gozon tolgoi l uvna biz dee masnin bolcnih geed baival
2014-03-05
123456:
гэж би л лав боддоггүй
2014-03-05
ddggdf:
ehleed emegtei hvn bolj tursuniihuu hergiig gargachih. daraa ni olon doloon yum dongos. ene uls chin suireed hujaa solongosiin zoog bolloo. yunaas bolood geech. 2.8 han say hvnteigees bolood... ehleed joohon urjmeer bna mongolchuud. hudlaa ingej tsetserhej baihaar vvrgee guitsetge. gol ajlaa hiii
2014-03-05
er khun:
savgyu avgain ygiig buu too bi lav ehneree khezee ch mashin gej kharahgyu yr khuuhed turuulj ugsund n dandaa bayarlaj yuvdag
2014-03-05
aagii:
ene hvvhen ooroo bvv hvvhed gargag. eej n harin ooriig n torvvlceneeree masnin kk
2014-03-05
zocnin:
zail...cni l hvvhedgvi horvoog tuulaacn dee avgai min
2014-03-05
zocnin:
teneg garcnigtai.teneg hvvhen be..hvvhed torvvleed osgocnihcon hoinoo saihan sndee.ene teneg hvvhen uay uriad bnaa
2014-03-05
зочин:
энэ мал энэтхэгээ ирсэн юм шиг байна, тэнд энэ асуудал хурц байгаа
2014-03-05
зочин:
энэ мал хүйсгүй төрчихгүй яасан юм, хүнд байтугай амьтанд яагаад байгаль хүйс заяасан болж байнаа айн, нэртэйгээр нь эмэгтэй хүн болж төрсөндөө гутаж байгаагаа тэр бурхандаа гомдол доо
2014-03-05
зочин:
өө за, эмэгтэй хүн үр хүүхэдтэй болж эх болдог, энэ бол байгалийн жам, байгаль ингээд бүтээчихсэн юм, одоо тэгээд төрд үнэлүүлэхийн төлөө хүүхэдтэй болох нээ, одон гардуулдаг нь төрийн бодлого, хүн амаа өсгөх төрийн бодлого, эх орондоо хувь нэмэр оруулах хүн амыг өсгөх зорилготой бодлого болохоос ээж болсныг нь дэмжих бодлого биш
2014-03-05
ynshigch:
bi 8 hvvhed torvvlj osogson eej bna.1994 oni 3 sard darhani torhod gantsaar torj blaa. ene niitlel vneer taalagdahgvi bna.hvvhed torvvleh chini byrhan ogson. beleg shvv dee.kapital gej bna.mynhag bna.
2014-03-05
gogo:
teneg huuhen bna daa
2014-03-05
хотын залуу:
чи муу авгай хуцаад байгаарай. монголын ээжүүдийг доромжлоод байна уу. миний ээж 9 сайхан хүүхэд төрүүлсэн моэнголын сайхан ээжүүдийн нэг. чинийхээр бол миний ээж хүүхэд төрүүлдэг машин болж таарах уу. тэнэг авгай яинв солиордог байшгд.
2014-03-05
jilo:
chi odoo vu yriad baigaa mal ve.iim bodoltoi hun baidaggui bizdee....esvel chinii nohor tegj boddog ym baigaa bizdee.
2014-03-05
hahaha:
t1 gar ve ene lav solongos kino ih yzsen nuhur bna da
2014-03-05
yoo00:
za odoo boli l l doo er emiin yalgaa huuhed turuldeg mashin gj bodoj bn ch geh shg hen hen tgj bodoj baigaan.emegtei hun burhanas zayaasan ontsgoi chanar n l ugaasa huuhed turuuleh biz de tgeed ch huuehd turulehed muu yum yu bgn be denduu tuilshir emegtei hun erh merh geh n haa* iin heden zovlond avtsan avgai nar l yanz yanziin yum ayrih bolj sain saihan yavaa emegtei hun ger bul tuunees ch ih baigaa shd ee malaa
2014-03-05
т1т1т1:
тэнэгтээд байгаач. 1 хүүхэд төрүүлээд алдарт эх болмоор байна уу???
2014-03-05