“Эрх тэгш боломж хөгжлийн үндэс” хэлэлцүүлэг болно

img

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрх тэгш боломж хөгжлийн үндэс” сэдэвт олон нийт болон төрийн албан хаагчдад зориулсан лекц, гэрэл зургийн үзэсгэлэн, үйл ажиллагаа танилцуулах арга хэмжээ өнөөдөр 14.00 цагт Бэст Вэстэрн Примьер-Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. Уг арга хэмжээг Жендэрийн үндэсний хорооноос  хамтран НҮБ-ын ХАС-ийн дэмжлэгтэйгээр ХЭҮТ-тэй хамтран зохион байгуулж байгаа юм.  Арга хэмжээг нээж Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир, , Жендэрийн Үндэсний хорооны дарга Н.Алтанхуягийн мэндчилгээг дамжуулах юм байна. Мөн НҮБ-ын Хүн Амын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара үг хэлнэ.

УИХ-ын гишүүн Г.Уянга, “Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйсээр ялгаварлахгүй байх нь” сэдвээр, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал “Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тус тус лекц унших юм байна.  Лекцийн дараа “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт Фото зургийн үзэсгэлэн гарах аж.

Үзэсгэлэнд  ЖҮХ-ноос  “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” кампанит ажлын хүрээнд оюутан залуучуудын дунд зохион байгуулагдсан “Гэрэл зургийн уралдаан”, “Шилдэг уриа бичлэгийн уралдаан”-д ирүүлсэн зарим бүтээл тавигдсан байна.   Түүнчлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санаачлан зохион байгуулсан Дэлхий даяар жил бүр 150 гаруй улс оронд зохион байгууллагддаг Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд хийгдсэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын “Бидний дуу хоолой” фото үзэсгэлэнгийн бүтээлүүдээс бүрджээ

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ