Янукович амиа алдсан уу

img

Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович амиа алдсан тухай тус улсын “Wftrly.com” сайт мэдээллээ. “Янукович зүрхний шигдээсээр нас барлаа” гэж “Евромайдан”-ий нэг идэвхтэн “Facebook”-тээ бичжээ. Януковичийг ОХУ-ын Ростов хотын эмнэлэгт нас барлаа гэж сөрөг хүчний гишүүн Михаил Лебедь бичсэнийг “LB.ua”  сайт байршуулжээ. Тэрбээр “Украины экс Ерөнхийлөгч, эх орноосоо урвагч Янукович өнгөрсөн 3-ны оройн 23.00 цагт эмнэлэгт хүргэгдэн ирсэний дараа, нас барсан гэв. Түүний зүрх хэт их ачаалалд орсоны улмаас зогссон” гэжээ.

Энэхүү мэдээллийн дараа “Wftrly.com”-ийн редакци “Facebook”-ын эзэн рүү утасдаж асуухад Лебедь “Итгэхгүй байна уу. Тийм” гэсэн товч хариу өгчээ.  Сэтгүүлчид Ростов мужийн зүрхний мэс заслын клиникийн эмнэлэг, Ростов мужийн ЭМЯ-тай холбоо барьж асуухад “Янукович нас барсан гэдэг худал, 3-4 шилжих шөнө манай эмнэлэгт хүн нас бараагүй, итгэхгүй бол протоколоос харж болно” гэжээ. Дээрх мэдээлэл баттай эсэх нь тодорхойгүй байгаа гэж Украины Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсения Яценкц мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
vхсэн нь дээр дээ. улсаа худа лдсан хvн худлаа ч гэсэн амьгvй гэсэн нэр зvvх нь зев дее. даанч манай улсын урвагчид vхэхгvй юм аа
2014-03-06
irgen:
taivan zamar shidese bilee
2014-03-06
nairamdal:
yatsinks bol urvagch shiitgvvleh l; bolj dee!
2014-03-05
ббббб:
хїрээнд байсан гаминг бароны цэрэг гаргасан,монголчууд лам нар євчтэй эрчїїд ямар цэргийн тогтолцоо їгїй байсан.
2014-03-05
deer bgaa tenegt:
tuuh medehgui yana daa! hutsvaa!mongolchuud oorsdoo temtsej baron ungerniin achaar tusgaar ulsaa hamgaalsan harin ulaan orosuud aldaj baisnaas avsan n deer geed tsergee oruulsan yum uuchlaarai!
2014-03-05
dddf:
хятадтай манжууртай газрын маргаантай байсан оросууд яг ийм байдлаар ар монголд тусгаар тогтнол олгосон
2014-03-05
ccббб:
амь гэж нэг юмаа алдчихаад єєрєє зїгээр мэт бичих нь нас барасан гэж бичвэл амьрах нас нь дуусчээ гэж зєв утгатай ойлгодно
2014-03-05