“Үгүйлэн санана даа”
“Үгүйлэн санана даа” хэмээх дууг 1990-ээд оны эхээр “Харанга” хамтлаг дуулж, тэр үеийн залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан.
_
20 гаруй жил өнгөрсөн эдүгээ цаг үед ч энэ дуу хит хэвээрээ байгаа билээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд фэйсбүүк хэрэглэгчид энэхүү дууг “Үгүйлэн санана даа” дууг БНХАУ-ын дуучин өөрөө үг, аяыг нь зохиосон хэмээн дуулж байна” гэж өөрийн цахим хуудаснаа бичиж, олон нийтийн сүлжээгээр тарааж байна. МУСТА дуучин С.Сэрчмаа ч мөн өөрийн фэйсбүүк хуудаснаа ийнхүү бичиж, “Харангын ах нартаа үзүүлэхээс...” гэсэн байсан.
.
Харин “Харанга” хамтлагийн дуулж, олонд хүргэсэн “Үгүйлэн санана” дууны шүлгийг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Санжаажавын Оюун бичиж, туурвисан юм. Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Үгүйлэн санана даа” шүлгийг үнэхээр олон жилийн өмнө бичжээ. Өвөрмонголын Од гээд дуучин дуулсан л байна лээ. Бид дараа нь уулзсан л даа. Харин “Харанга”-ын Лхагваа үнэхээр сайхан дуулсан. Дуу гэдэг гурван жигүүртэй байдгийг Лхагваа маань ард түмэндээ мэдрүүлсэн дээ” гэж ярьсан байдаг.
:
Та дараах бичлэгээс хоёр дууг ЭНД ДАРЖ харьцуулан сонсох боломжтой.
:
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ