Америк хориг арга хэмжээ авч эхэллээ
АНУ-ын Сангийн яам болон бусад албаныхан Москвагийн эсрэг авах боломжтой хориг арга хэмжээг хэлэлцэж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хориг арга хэмжээний төслийг тэд конгрессийн зөвшөөрлийг авалгүй Ерөнхийлөгчийн тушаалаар хэрэгжүүлэх боломжтой гэв. Гэхдээ ОХУ-ын цэргүүд В.Путины тушаалаар олон улсын хуулийг зөрчин Крым рүү нэвтэрсэн хэргийн эсрэг авах хориг арга хэмжээний талаар ямар ч шийдвэр гаргаагүй байгааг албаныхан мэдэгджээ. Тэд Оросын засгийн газар, цэргийн албаныхнаас гадна салан тусгаарлагчдын эсрэг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин хориг арга хэмжээ Оросын аж ахуйн нэгж, компаниуд болон бизнес эрхлэгчдэд нөлөөлөх вий гэж эмээж байгаа аж.
Эхний ээлжинд америкийн тал Сочи хотод болох “Их найм”-ын уулзалтад төлөөлөгчөө оролцуулахгүй байх зэрэг дипломат хориг тавьж байгааг албаны эх сурвалж мэдэгджээ. “Их найм”-ын уулзалтаас гадна Сочи дахь Паралимпийн үеэр Оросын талтай хийх гэж байсан худалдаа, эрчим хүчний талаарх уулзалтыг цуцалжээ. Герман болон Франц зэрэг Европ дахь холбоотнууд нь Оросын эсрэг ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ