Чехтэй соёлын салбарт хамтран ажиллана
Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Чех улсын Соёлын сайд Д.Херман нар “2014-2016 онд Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хоорондын хэлэлцээр”-т Прага хотноо гарын үсэг зуржээ. Элчин сайд Д.Зүмбэрэллхам Чехийн Засгийн газар хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд тодорхой харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлжээ. Түүнчлэн хоёр улс олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцаатай. Сүүлийн үед улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж буйг тэмдэглэн соёлын талаар цаашид хамтран ажиллах, уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой саналыг танилцуулсан байна. Энэхүү соёлын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн заалтуудыг ажил хэрэг болгох Монгол, Чехийн соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд идэвхтэй хамтран ажиллахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ